Хот хоорондын зорчигч тээврийн мэдээлэл: Зам СААДГҮЙ байна

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 03 сарын 03

Хот хоорондын зорчигч тээвэрлэлтийн мэдээлэл

Өнөөдөр /2020.03.03/ 16:30 цагийн байдлаар нийт 51 чиглэлд 164 тээврийн хэрэгслээр 6888 зорчигч замд зорчиж байна.

Үйлчилгээний заал болон тээврийн хэрэгслийн халдваргүйжүүлэлтийг тогтмол хийж, тээвэрлэлт эхлэхээс өмнө автобуудлуудын эмч нараар зорчигчдын биеийн дулааныг хэмжиж, ариутгалын бодисоор ханган, асуумжийг бөглүүлэн ажиллаж байгаа бөгөөд 14:30-16:30 цагийн хооронд зам дундын хяналтын постоор 50 тээврийн хэрэгслээр 1186 зорчигч дамжин өнгөрчээ. 

Жолооч, зорчигчдын биеийн дулааныг нэг бүрчлэн хэмжсэн ба одоогоор ямар нэгэн зөрчил илрээгүй байна.

Цаг агаарын хувьд нийт нутгаар тогтуун, зам даваа саадгүй байна.

Эх сурвалж: Авто тээврийн үндэсний төв

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top