БНХАУ-ын Хубэй мужийн Ухань хотод хөл хорионд орсон монгол иргэдийг 2020 оны хоёрдугаар сарын 1-ний өдөр тусгай үүргийн онгоцоор эх оронд нь авчирсан билээ.
Зам, тээвэр хөгжлийн сайд Б.Энх-Амгалан COVID-19 вирусийн халдварын голомт БНХАУ-ын Ухань хотод хөл хорионд орсон монгол иргэдийг эх орондоо авчрах шийдвэрийг амжилттай биелүүлсэн МИАТ ТӨХК-ийн Г.Баатарцогт даргатай нисэх баг бүрэлдэхүүнийг зам тээврийн салбарын шагналаар шагнаж, урамшууллаа.
Ухань хотод Монгол Улсаас 33 оюутан сурч байсан ба 31 нь эх орондоо ирэх хүсэлт гаргасан юм Тусгай үүргийн онгоцоор ирсэн 31 оюутан, нэг хүүхэд болон нисэх баг бүрэлдэхүүн бүгд журмын дагуу ХӨСҮТ-д 14 хоног тусгаарлагдсан юм
Эх сурвалж: МИАТ

Сэтгэгдэл ( 6 )
Зө л байна яагаад шагнаж болохгүй гэж
Nisgegchiddee chin setgeleesee talarkhsanaa ilerkhiilj bayar khurgeye!\n!Nisgegchgui bol yaaj MGLchuudaa awchrakh we dee?!MIATiin niit ajilchdad ajliin undur amjilt khusiye!
Юун, яасан гэж шагнав. Дайн самуун, тэсэрч, дэлбэрэх, хордуулах болон цаг агаарын аюултай, хорлон сүйтгэх зэрэг аюултай зүйлгүй нислэг байв. Ковидоос хамгаалах ариутгалыг нь хятад, монголын ариутган цэвэрлэх эмнэлэг, онцгойгийн хүмүүс хийсэн. Сайн хийсэн бол ариутгалын багийн ажлын үрдүн, муу хийсэн бол мөн ариутгагчид, түүний дарга нар хариуцлага хүлээх ёстой. Энд дахин хэлэхэд онгоц,нисгэгчдэд ямарч эрсдэл учраагүй. Шагнуулах гавьяа тэд нар гаргаагүй. Шагнал өгсөн сайдыг тэнэг гэж хэлэхэд болохгүй юм байхгүй. Хийх ажлаа чолж хардаггүй, мэддэгүй амьтан шиг намхай
МИАТ-ын ЗОРИГТ НИСГЭГЧИД. БОЛОН ЗАЛУУСДАА БАЯР ХҮРГИЕ. МОНГОЛ УЛСАД ТӨРИЙН МЭДЛИЙН НИСЭХ. КОМПНИ БАЙГААГИЙН ЧУХАЛ АЧ ХОЛБОГДОЛ НЬ ЭНЭ. МИАТ ХК-ийг ХУВЬЧИЛЖ БОЛОХГҮЙ.
Салбарын сайд нь салбарын ажилтнуудаа шагнаж урамшуулж байхад илүү үгтэй хүмүүс everywhere
юун шагнах вэ? өвчин зовлон дууссаны дараа болооч ээ? юун ч нялуун юм?