Өнөөдөр 2020.03.02. Энэ оны 61 дэх өдөр бол он дуусахад 305 хоног үлдээд байна.
Монгол эх оронд маань нар 07 цаг 35 минутад мандлаа. 18 цаг 38 минутад жаргана. Улаанбаатар хотод үүл багасна. Өдөртөө -11 хэм, шөнөдөө -15 хэмийн хүйтэн. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр дэлхийн улс орнуудаас Этиопт Ялалтын ѳдѳр бол Мьянмарт Тариачдын ѳдѳр юм. Энэ өдөр ЗХУ-ын анхны Ерѳнхийлѳгч Михаил Сергеевич Горбачёв, Аргентины хѳл бѳмбѳгч, дасгалжуулагч Маурисио Почеттино, Америкийн жүжигчин Брайс Даллас Ховард, Данийн жүжигчин, "Хаадын тоглоом" киноны од Йохан Филип Асбек зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.
Энэ өдөр дэлхийн түүхэнд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:
1925 оны энэ ѳдѳр Японд эрэгтэйчүүд сонгуульд саналаа ѳгѳх эрхтэй болжээ.
1930 оны энэ ѳдѳр "Үнэн" сонинд Иосиф Сталины нийтлэлийг нийтэлжээ.
1933 оны энэ ѳдѳр Нью-Йоркт "Кинг Конг" киноны нээлт болов.
1943 оны энэ ѳдѳр Номхон далайн баруун ѳмнѳд хэсэгт АНУ, Японы хооронд тэнгисийн тулалдаан эхэлжээ.
Энэ өдөр үс засуулбал нас уртасна гэж дорнын зурхайд өгүүлжээ.
Өнөөдөр морь, нохой жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой.
Энэ өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, өглөг өгөх, хот, балгадын үйл болон цэрэг, цагдаагийн үйлд сайн. Хол газар явах бол баруун урагш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.
Өнөөдрийн ажил үйлст тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )