Спирт, архины үйлдвэрүүдийн түүхий эдээр ариутгалын бодис бэлтгэнэ

Админ | Zindaa.mn
2020 оны 02 сарын 27

Улсын онцгой комиссоос спирт, архины үйлдвэрүүдийн түүхий эдийг архи биш ариутгалын бодис хийхэд шилжүүлэн ашиглахаар шийдвэрлээд байна.

Шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх бэлтгэл, бэлэн байдлыг хангах эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, ариутгал, халдваргүйжүүлэлтийн бодисын нэмэлт нөөц бүрдүүлэх, шаардлагатай санхүүжилтийг бүрдүүлэх чиглэлийг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нарт Улсын онцгой комиссоос өчигдрийн /2020.02.26/ хуралдаанаар үүрэг болгосон.

Энэ хүрээнд өндөржүүлсэн бэлэн байдлын үед халдвар хамгааллын ариутгалын бодисуудын хүрэлцээ хангамж урт хугацаандаа хомсдохоос сэргийлж, спирт, архины үйлдвэрүүдийн түүхий эдээр ариутгалын бодис үйлдвэрлэх болоод байна. 

Ингэснээр Хятад болон бусад улсаас авдаг ариутгалын бодисын импортыг орлох юм.

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(66.181.185.227) 2025 оны 03 сарын 13

МАШ ЗӨВ ШИЙДВЭР. ЭНХТҮВШИН.САРАНГЭРЭЛ САЙН СЭТГЭЖ БАЙНА ШҮҮ

1  |  0
Бохтолгой(103.26.193.247) 2025 оны 03 сарын 13

Маш зөв. Архинаас өөр хүнд хэрэгтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэж болно гэдгийг архины үйлдвэрүүд харуулах хэрэгтэй . Спирт хүнс биш, спиртыг ариутгалын бодис хийхэд уусгагч болгон хэрэглэх байх . Спирт ариутгалын бодис биш

2  |  0
Оюунчимэг(202.55.188.36) 2025 оны 03 сарын 13

зѳв шийдэл болжээ. одоо гол нь айл бүр аваад тавьчих боломжын үнэтэй бх хэрэгтэй шүү...баярлалаа тѳр засагтаа

2  |  0
Иргэн(192.82.76.122) 2025 оны 03 сарын 13

Апу-гийн өнөө хэдэн хүүхэд талийгаач аавынхаа хойноос буян хийгээсэй.

3  |  0
Yostoi zuv(66.181.185.77) 2025 оны 03 сарын 13

Zuv zuv arhi bitgii uildverluul..darhlaa unanaa

2  |  0
Иргэн(202.9.47.25) 2025 оны 03 сарын 13

Сайн байна шдээ. Одоо архи пиво зарахаа болчих хэрэгтэй байна даа

3  |  0
Зочин(192.82.71.70) 2025 оны 03 сарын 13

Нэг литртэй гар ариутгагч 32000 төгрөг гэж байсан. Энэ хэр бодиттой үнэ вэ . Байгууллагад их хэмжээгээр авбал доошоо үнэ буурах уу

1  |  1
zuv(103.57.93.140) 2025 оны 03 сарын 13

zuv

6  |  0
Top