АНХААР: Зам, даваа хаагдаж болзошгүй байна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 02 сарын 12

Цаг агаарын аюултай үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээг хүргэж байна.

Өнөөдөр Завханы зүүн, Хөвсгөлийн өмнөд, Архангайн хойд, Булганы баруун хэсгээр их цас орно. Иймд баруун чиглэл үзэгдэх орчин хязгаарлагдмал байгаа тул зам даваа гүвээ хаагдаж, халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг онцгойлон анхааруулж байна.

Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчоорой.

Түүнчлэн Цаг уурын байгууллагаас гаргаж буй цаг агаарын мэдээг хэвлэл мэдээллийн хэрэгслээс тухай бүр авч, өөрийн болон ойр дотнын  хүмүүсийнхээ аюулгүй байдлыг хангахыг та бүхэнд анхааруулж байна.


АТҮТ-ийн Хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга К.Айдос дараах сэрэмжлүүлгийг хүргэлээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top