Олон нийтийн газар цэр шүлсээ хаясан иргэнд хариуцлага тооцно

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 08

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан бүх нийтэд хандан уриалга гаргаж, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай захирамж гаргалаа.

Уг захирамжид томуу, томуу төст өвчин болон коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд нийтийн эзэмшлийн болон үйлчилгээний газар, орон сууцны орчны газарт нус, цэр, шүлсээ хаяхгүй байх, ил задгай бие засах болон хог хаягдлаар орчноо бохирдуулахгүй байх. Мөн нийслэл хотод үйл ажиллагаа эрхэлж байгаа бүх аж ахуйн нэгж байгууллагууд 50 м хүртэлх газрын цас, мөс, хог хаягдлыг цэвэрлэх, ариун цэврийн өрөөгөө үнэ төлбөргүй ашиглуулахыг үүрэг болгожээ.

Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, олон нийтийн газар биеэ зүй бусаар авч явсан иргэнд Зөрчлийн хуулийн дагуу хариуцлага тооцож ажиллахыг нийслэлийн Цагдаагийн удирдах газар болон нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын удирдлагуудад даалгажээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
manan(202.9.47.52) 2025 оны 03 сарын 13

ТББХ-ны дарга С.Бямбацогт Бурхан багшийн дүйчэн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх хууль баталсан талаараа ярилаа. ”Энэ өдөр нүглийг тэвчдэг, буяныг түгээж дэлгэрүүлдэг, өөрийнхөө өнгөрсөн алдаа дутагдалдаа дүгнэлт хийдэг, ирээдүйн амьдралаа төлөвлөж бясалгал хийх бололцоо, боломжийг бий болгоё гэдэг үүднээс энэ хуулийг баталсан. Хүн гэдэг гэм нүглээ ухаардаг, буян үйлддэг байх ёстой. Үүнийг Монголчууддаа зонхилох шашнаар нь дамжуулж түгээж, дэлгэрүүлэх ажлыг шийдсэн. Энэ чухал хууль болсон.” Гэв.

1  |  0
Top