Гаалийн ерөнхий газраас 2020 оны нэгдүгээр сарын гадаад худалдааны урьдчилсан гүйцэтгэл, хилийн хөдөлгөөний мэдээ, коронавирусийн халдвараас сэргийлэх ажлын талаар өнөөдөр /2020.02.07/ мэдээлэл хийлээ.
Мэдээллийн эхэнд “Монголын пастер ахлагчдын холбоо” ТББ-аас Гаалийн ерөнхий газрын ажилчдад 8000 маск болон нэг хайрцагтаа 2000 ширхэгтэй 100 хайрцаг ариутгагч бодис хандивлалаа.
Монгол Улсын хил дээр ажиллаж байгаа Гаалийн ерөнхий газрын 670 орчим улсын байцаагч болон техникийн ажилчид ажиллаж байгаа аж.
Үүний дараа 2020 оны нэгдүгээр сарын гадаад худалдааны урьдчилсан гүйцэтгэлийн талаар мэдээлэл хийлээ.
2020 оны нэгдүгээр сарын байдлаар экспорт, импортын хэмжээ буурчээ. Нийт 459 сая ам.долларын экспорт хийсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 24.4 хувиар буурсан үзүүлэлт гэв.
Импортын хэмжээ 473 сая ам.доллар болсон ба энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс нэг хувиар буурсан үзүүлэлт аж.
ГЕГ-ын Статистикийн хэлтсийн дарга Б.Цэрэн “Экспортын 95 хувийг БНХАУ эзэлдэг бол импортын 26 хувийг БНХАУ, 40 хувийг ОХУ эзэлдэг. Коронавирусийн халдвар эрчимжсэнтэй холбоотойгоор амны хаалт, ариутгалыг бодисын хэмжээ сүүлийн хоёр сарын байдлаар өссөн. 2019 оны нэгдүгээр сард 500 мянган амны хаалт импортоор орж ирж байсан бол 2020 оны нэгдүгээр сарын байдлаар 68 мянга 700 ширхэг, хоёрдугаар сарын байдлаар нэг сая 944 мянган амны хаалт импортоор орж иржээ. Ариутгал цэвэрлэгээний бодисыг өнгөрсөн оны мөн үеийнхээс хоёр дахин их импортолсон байна” гэдгийг онцлов.
БИЧЛЭГ ҮЗЭХ

Сэтгэгдэл ( 0 )