Улсын Засгийн газрын өнөөдрийн /2020.02.04/ хуралдаанаар АНУ-ын Чикаго хотод Монгол Улсын Консулын газар нээн ажиллуулах тухай хэлэлцээд УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөхөөр болов.
Чикаго хот орчимд 8000 орчим монгол иргэн амьдарч, ажиллаж, сурч байна. Ажлын байрны олдоц сайн, амьжиргааны түвшин харьцангуй бага, байрны түрээс хямд, шинээр мэндэлсэн хүүхдийг даатгалд хамруулж, 16 нас хүртэл нь эмнэлгийн үйлчилгээ үзүүлдэг зэрэг халамжийн ээлтэй бодлоготой учир монголчууд ихээр суурьшдаг байна.
Сэтгэгдэл ( 0 )