ТАНИЛЦ: Хоёрдугаар сард олгох нийгмийн халамжийн үйлчилгээнүүд

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 04


Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламж, насны хишгийг Сангийн яам болон Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, арилжааны банк хооронд 2019 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр шинэчлэн байгуулсан гэрээний дагуу Төрийн болон Хаан банкны салбар нэгжээр дамжуулан олгож байна.

2020 оны хоёрдугаар сарын  Нийгмийн халамжийн үйлчилгээний олголтыг дараах хуваарийн дагуу олгохоор болжээ. Энэ талаар бид Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас тодруулан, мэдээлэл бэлтгэлээ.  

Хоёрдугаар сарын 10
 

  • Эхийн алдар I, II зэргийн одонтой эхчүүдийн мөнгөн тусламж
  • Азай буурлуудад олгох насны хишиг олгоно.

Хоёрдугаар сарын 15
 

  • Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламж олгоно.

Хоёрдугаар сарын 18
 

  • Цалинтай ээжийн мөнгөн тэтгэмж олгоно.

Хоёрдугаар сарын 20
 

  • Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгоно.
     

ДЭЛГЭРЭНГҮЙ ЯРИЛЦЛАГА ҮЗЭХ

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Мөнхжаргал(66.181.161.37) 2025 оны 03 сарын 13

Хөдөө орон нуатаг яах бол

1  |  0
Top