Сүүлийн 14 хоногт БНХАУ-д аялсан иргэдийн анхааралд!

2020 оны 02 сарын 03

Коронавирусийн тархалттай холбогдуулан зарим улсууд БНХАУ-д сүүлийн 14 хоногт зорчсон гадаад иргэдийг өөрийн хилээр нэвтрүүлэхгүй байх шийдвэр гаргасан. Үүнд тухайн улсаар дамжин өнгөрөх хамаарна. Одоогоор Солонгос, Япон, АНУ улсууд дээрх шийдвэрийг гаргасан байгаа юм. 

Тиймээс зорчигч та бүхэн сүүлийн 14 хоногт Хятад улсад зорчсон бол дээрхи улсууд руу зорчихгүй, мөн өөр улс руу зорчих бол тухайн улсын хилийн хоригийн талаар мэдээлэлтэй байхыг МИАТ ХХК-аас анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top