ХОЁРДУГААР САР: Өдөртөө +1 хэм хүрч, дулаарна

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 03

2020 оны Хоёрдугаар сарын 4,5-нд нутгийн зүүн хагаст хүйтэн жавартай байх боловч, хоёрдугаар сарын 5-наас эхлэн нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч суларна. 

Хоёрдугаар сарын цаг агаарын дэлгэрэнгүй мэдээллийг хүргэе.


БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР

Хоёрдугаар сарын эхний арав хоногт Увс нуур, Идэр, Тэс, Хүрэнбэлчирийн хөндий, Завхан голын эхээр шөнөдөө 35-40 градус, өдөртөө 23-28 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 16-21 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 14-19 градус хүйтэн байна.

Харин хоёрдугаар сарын сүүлийн арав хоногт ихэнх нутгаар хүйтний эрч эрс  суларна. Бусад хугацаанд Увс нуур, Идэр, Тэсийн хөндий, Хүрэн бэлчир, Завхан голын эхээр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 19-24 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 13-18 градус, өдөртөө 2-7 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР

Хоёрдугаар сарын эхний арав хоногт Дархадын хотгороор шөнөдөө 33-38 градус, өдөртөө 23-28 градус хүйтэн, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж  голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 18-23 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна.

Харин хоёрдугаар сарын сүүлийн арав хоногт ихэнх нутгаар хүйтний эрч эрс суларна. Бусад хугацаанд Дархадын хотгороор шөнөдөө 30-35 градус, өдөртөө 20-25 градус хүйтэн, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж  голын хөндийгөөр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР

Хоёрдугаар сарын эхний арав хоногт Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 18-23 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна.

Харин хоёрдугаар сарын сүүлийн арав хоногт ихэнх нутгаар хүйтний эрч суларна. Бусад хугацаанд Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 12-17 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР

Хоёрдугаар сарын эхний арав хоногт нутгийн хойд хэсгээр шөнөдөө 22-27 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна.

Хоёрдугаар сарын дунд үе, болон сүүлийн арав хоногт хүйтний эрч суларна. Тодруулбал, хоёрдугаар сарын сүүлээр нутгийн хойд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна. Бусад хугацаанд Дундговийн нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.161.14) 2025 оны 03 сарын 13

Сэтгэгдэл устлаа

2  |  0
Зочин(66.181.161.14) 2025 оны 03 сарын 13

Юм хөгжөөд байна ..ааа !!! Анхаарна уу !!! Цаг агаарыг хүснэгт хийгээд харуулаач ...шал тэнэг муу мэдлэг тэйгээ хайцаалах гээд байгаа юм шиг нэг л бүрхэг тойм мэдээ ... ямар солонгос шиг жижиг газар нутагтай биш дээ ... хүснэгт хийгээд өдөр өдрөөр н тавилдаа ...малуудаа .

3  |  2
Зочин(66.181.161.14) 2025 оны 03 сарын 13

Юм хөгжөөд байна ..ааа !!! Анхаарна уу !!! Цаг агаарыг хүснэгт хийгээд харуулаач ...шал тэнэг муу мэдлэг тэйгээ хайцаалах гээд байгаа юм шиг нэг л бүрхэг тойм мэдээ ... ямар солонгос шиг жижиг газар нутагтай биш дээ ... хүснэгт хийгээд өдөр өдрөөр н тавилдаа ...малуудаа .

2  |  0
Top