Ухань хотоос монгол оюутнуудыг авчрах "МИАТ"-ын онгоц хөөрлөө

Админ | Zindaa.mn
2020 оны 01 сарын 31

БНХАУ-ын Ухань хотноо сурч буй Монголын 31 оюутныг эх оронд нь авчрах "МИАТ" ТӨХК-ийн тусгай үүргийн онгоц 23.30 минутын орчимд Улаанбаатараас хөөрлөө.

Тусгай үүргийн онгоцыг "МИАТ" ТӨХК-ийн нисгэгч н.Баатарцогт даргалж буй бөгөөд нисэх багийнхан болон холбогдох албаны хүмүүс хамт явж байгаа юм.


Монгол Улсын Засгийн газрын 2020 оны нэгдүгээр сарын 26-ны өдрийн ээлжит бус хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу БНХАУ-д тархаад байгаа шинэ коронавирусын голомт болох Үхань хотод хөл хорионд орсон 32 монгол оюутныг эх оронд нь шилжүүлэн авах тухай албан ёсны хүсэлтийг Гадаад харилцааны яам Бээжин дэх Элчин сайдын яамаараа дамжуулан Хятадын Гадаад хэргийн яаманд ноот бичгээр хүргүүлсэн юм. БНХАУ-ын тал Монголын Засгийн газрын хүсэлтийг хүлээж авснаа өнөөдөр /2020.01.31/ мэдэгдэж, оюутнуудыг эх оронд нь авчрах боломжтой болсон юм.

Гадаад харилцааны яам дээрх 31 оюутныг шилжүүлэн авах асуудалд анхаарал хандуулж ажилласан ба “МИАТ” ТӨХК Үхань хот руу тусгай үүргийн нислэг үйлдэх бэлтгэлээ бүрэн хангаад байсан билээ.

Албан бус мэдээллээр, онгоц 03.20 цагийн үед Ухань хотод газардах аж. Монголд ирсэн дариуд оюутнуудыг ХӨСҮТ-д тодорхой хугацаанд тусгаарлан, хяналтад байлгахаар төлөвлөөд байгаа юм.


Оюутнуудаа авчрахаар хөөрч буй "МИАТ" ТӨХК-ийн онгоцны бичлэгийн сошл сүлжээнд тавьжээ.

 

Гэрэл зургийг: https://www.facebook.com/tamiraa/videos/10156513578720946/

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mongol(192.82.69.2) 2025 оны 03 сарын 13

bugd eruul saruul ireh boltugai olon tumnii zayaa tushih bha ireed hed honog tusgaarlaj eruul saruuliig ni togtoogood ger gertee aav eej ah duu hani ijil ur huuheddee ochooroi

1  |  0
Ээж(182.160.34.222) 2025 оны 03 сарын 13

Сайн яваад ирээрэй

1  |  0
mendee(202.55.188.90) 2025 оны 03 сарын 13

virus avaad ireh vii dee

1  |  2
Магнай(66.181.161.72) 2025 оны 03 сарын 13

Сайн яваад ирээрэй. Аян зам нь өлзийтэй байг

3  |  1
Zochin (43.242.243.129) 2025 оны 03 сарын 13

Saihan ta nar mine sain yavaad ireerei!

4  |  0
Zochin (43.242.243.129) 2025 оны 03 сарын 13

Hi sain yavaad ireerei!

4  |  0
Top