Дуучин К.Номинжингийн эсрэг "Ноос, ноолуурын холбоо" мэдэгдэл гаргажээ

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 16

Монголын ноос, ноолуурын холбооноос дуучин К.Номинжингийн хийсэн мэдээлэлтэй холбогдуулан мэдэгдэл гаргажээ.

Мэдэгдэлд, "Монгол ноолуурыг бэлтгэх үйл явцтай холбоотой Монголын нэр, нөлөө бүхий залуу үеийн төлөөлөл олон нийт, ялангуяа гадаадын улс орны иргэдэд буруу ташаа ойлголт өгөхүйц мэдээллийг цацжээ. Тодруулбал, 2020 оны нэгдүгээр сарын 7-ны өдөр “PETA Asia” сошиал хуудсанд “Дуучин К.Номинжин Монголд ноолуур бэлтгэхээр ямааг хэрхэн тарчлан зовоож буй тухайд сэтгэл шаналж буйгаа илэрхийллээ” нэртэй видеог түгээсэн байна. Тус видео бичлэг нь Монгол Улсын мал аж ахуйн салбар малчид, хүн ардын уламжлал болж ирсэн ямаа самнах арга ажиллагааг илтэд доромжилсон, гутаасан, буруушаасан өнгө аястай тайлбарлаж, монгол ноолуурын нэр хүндэд халдсан явдал боллоо гэж үзэн Монголын Ноос Ноолуурын Холбооноос дараах мэдэгдлийг гаргаж байна. Ноолуурын салбар нь Монгол Улсын стратегийн гол салбарын хувьд, олон улсын зах зээлд танигдсан, өөрийн байр сууриа нэгэнт олж, нийгмийн хариуцлагатай, байгальд ээлтэй, малын тавлаг байдлыг хангасан үйлдвэрлэл эрхлэхийг гол зорилгоо болгон хөгжиж байгаа билээ. Ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид нь малчид, малчдын хоршоотой нягт уялдаа холбоотой хамтран ажиллаж малын эрүүл мэнд, малын тавлаг байдлыг хангах, ноолуурын чанарыг дээшлүүлэх зэрэг ажлуудыг тогтмол хийж ирсэн болно. Цаашдаа ч энэ салбарын хөгжлийг улам түргэтгэж, монгол ноолууран бүтээгдэхүүнээр дэлхийд өрсөлдөх том зорилгын дор салбараараа идэвх зүтгэлтэй ажилласаар буй. Үүнд Монгол Улсын иргэн бүрийн үүрэг, оролцоо чухал билээ. Гадаад зах зээлд монгол ноолуурын нэр хүнд өсч байгаа, “Монголын гуравдагч хөршийн худалдааны хууль” АНУ-ын Конгресст өргөн баригдсан байгаа зэрэг түүхэн, эгзэгтэй цаг үед монгол ноолуурын салбарын нэр хүндийг унагаах, хэрэглэгчийг төөрөгдүүлэх, бодит бус мэдээллээр бусдыг уриалах зэрэг зохисгүй үйлдэл гаргахгүй байхыг анхааруулж байна" хэмээсэн байв.
 

Сэтгэгдэл ( 18 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(103.26.195.69) 2025 оны 03 сарын 13

нүдээ аймаар буддагаа болимоор юм

1  |  0
Лайтай тэнэг вэ(202.9.46.98) 2025 оны 03 сарын 13

Тэнэг гайтай хүүхэнд хариуцлага тооц.

1  |  0
Иргэн(103.212.117.156) 2025 оны 03 сарын 13

Ерөнхий боловсролын хувь хувьсгалын сургуулиулад ахуй амьдрал уламжлалт ёс зүй , зан харилцаа, гэр орноо тохижуулах цэвэрлэгээ хийх дараалал мал арьс ширний боловсруулалт , хоол хийх технологи гэх мэт амьдралд хэрэгтэй зүйлсийг хичээл болгон оруулж дадлага хийх хичээлийн лаброторитой болмоор санагдаж байна. Тэхгүй болхоор ийм хаана төрж хэнд юу гэж ярихаа мэдэхгүй амны хишгээ ардаа гөвчихсөн авгай шиг хүмүүс байсаар байх болно

1  |  0
(202.179.25.38) 2025 оны 03 сарын 13

mongol ulsad mongol hun baihaa bolijee

1  |  0
Зочин(202.179.27.194) 2025 оны 03 сарын 13

Ноолуураа тушааж байж малчидын үр хүүхэд сургуулийн төлбөрөө хийж нуруу нь нэг удаа тэнийдэг шүү дуракаа

1  |  0
Зочин(202.131.243.186) 2025 оны 03 сарын 13

монгол хэл ёс заншилаа мэддэггүй хоосон толгой харийн орондоо боолын ажлаа хийж байвал таарна

1  |  0
zochin(88.130.50.113) 2025 оны 03 сарын 13

mongoldoo amidarch uzeegui baij, yaaj samnh argyg n ch medehgui baij, yaaj tegj yarj chadaj bna aa. Nerd garch, oorijgee jaahan tovoilgoh gej l yavaa baih da

1  |  0
хаха(45.48.97.213) 2025 оны 03 сарын 13

үсчингүүд бас номинжингтйн үсийг засаж битгий тарчлаан зовоогоорой.үс нь ургаад сэгсийгээд явжийг

3  |  0
Нэрмээс (59.153.112.178) 2025 оны 03 сарын 13

Туслаж чадахгүй бол ядаж дуугүй байл даа.алтнаас илүү амьдралтай ганц салбарыг гутаан доромжилсон нь эх орноосоо урвасантай ижил. Тэр их гадаад боловсрол нь хаана бна???

1  |  0
Хөдөөний малчин(192.82.70.45) 2025 оны 03 сарын 13

Хөдөө амьдарч үз. Мал маллаж ямаа самнаж хонь хяргаж үнээ мал сааж үзэх хэрэгтэй хүүхэд байна. Өөрийн үүсэл хөгжлөө мэдэхгүй бол хаана төрснөө ч мартахнээ.

1  |  0
МННХ(202.9.46.139) 2025 оны 03 сарын 13

МННХ-д ямаа самнаж үзсэн хүн байна уу Цаг хугацаа нь болоогүй байхад Март тэмдэглэх гэж саманснаас үй олноороо осгож хөлдөж үхэж байна Хөлсөөр самнаж буй архичид гэдэс гүзээг нь төмөр самаар яаж урж хүү татаж байна гээд эхэлнэ Та нар юү ч мэдэхгүй

2  |  0
Ямаа биш (103.229.121.191) 2025 оны 03 сарын 13

Ямаа самнуулж байхдаа өвдсөндөө орилдог хэн хэлэв. Зүгээр тэврээд авахад л орилдог амьтан шүү дээ. Ямаа байж үзсэн хүн л өвддөгийг нь мэдэх байх даа ... кх кх

6  |  0
zz(192.82.71.107) 2025 оны 03 сарын 13

Яахав PETA Asia олон улсын байгууллагад дуу хоолойгоо нэгтгэж од болох санаа нь байсан юм байлгүй дэ. Тэр гарч байгаа видео дүрс нь их эвгүй сэтгэгдэл төрүүлэхээр юм гарж байсан. Ямааг орилуулж байгаад самнаад ноолуурыг нь аваад хоолойг нь хэрчиж бой хийж байгаа 2өөр бичлэг эвлүүлээд тавьсан байсан. Малчин хүн ямаагаа урин дулаан цаг ирмэгц ноосолж самнадаг гэдгийг энэ охин мэдэхгүй л байна да. Гэхдээ тэр яриан дунд нэг үнэн юм тууж явах нь: ямаа бэлчээрийг сүйтгэнэ гэдэг нь үнэн шүү дээ.

5  |  0
зочин(64.119.21.44) 2025 оны 03 сарын 13

Дөрвөн хөлийг нь нарийн уяагаар хүлчихээд орилуулаад самнах нь хэцүү л зүйлийн нэг мөн л дөө.Өөрөөр яаж хөнгөн хялбар ямаандзүдгүүр өгөхгүйгээр ноолуурыг нь авах талаас танай холбоо ажиллах хэрэгтэй байх.Үнэнийг бичсэн хүнийг эсэргүйцэж мэдэгдэл гаргах нь ч хаашаа юм болдоо

1  |  0
зочин(64.119.21.44) 2025 оны 03 сарын 13

Дөрвөн хөлийг нь нарийн уяагаар хүлчихээд орилуулаад самнах нь хэцүү л зүйлийн нэг мөн л дөө.Өөрөөр яаж хөнгөн хялбар ямаандзүдгүүр өгөхгүйгээр ноолуурыг нь авах талаас танай холбоо ажиллах хэрэгтэй байх.Үнэнийг бичсэн хүнийг эсэргүйцэж мэдэгдэл гаргах нь ч хаашаа юм болдоо

1  |  4
Zochin(202.9.46.58) 2025 оны 03 сарын 13

Ene ugaasaa joohon sonin huuhen. Bas heden jiliin omno mah iddeg hvnvvs tsogtsos iddeg geed bailuu neeh hachin yum bas yariad bsan

1  |  0
Зочин (178.72.69.235) 2025 оны 03 сарын 13

Ноолуурыг нь авахаар ямаа яаж тарчилдаг юм бол.ямар амьдаар нь арьсыг нь хуулж байгаа биш.хүн өмсөөд халууцаж байхад хөөрхий ямаа зун нь яанам бэ???

4  |  0
Zochin (202.126.89.145) 2025 оны 03 сарын 13

iim elii balai hognuudig ter tsagaan herem davuulaad xayach tend 1 terbum gomo hujaa nar bg tendee borloh baih

2  |  0
Top