ТЭД БИДНИЙ ТУХАЙ | Монголын рок хөгжим Хятадаас ялгарч буйн учир

Б.Болорсүх | Zindaa.mn
2020 оны 01 сарын 12

-Их гүрэн зүүрмэглэх зуур Монголын рок мандаж байна-

Олон улсын гадаад бодлого, харилцааны чиглэлээр дагнан бичдэг АНУ-ын алдарт “Foreign Policy” сэтгүүл монголын нэрийг дэлхийд гаргаж яваа “The HU” хамтлагийн тухай сонирхолтой нийтлэл бэлтгэжээ. Хүн ам, газар нутгийн хувьд жижиг Монгол Улсын хамтлаг хэрхэн хүн ам олонтой их гүрнээсээ илүү нэр алдарт хүрсэн тухай түүхэн нөхцөл байдлыг орчин цагтай харьцуулсан байна. Тус сэтгүүлд нийтлэгдсэн “Хятадын 1.4 тэрбум хүнээс яагаад сайн хамтлаг төрдөггүй вэ” нийтлэлийг та бүхэнд хүргэе.


Чингис хааныхаа ивээлээр дэлхийн дайдыг хурааснаас хойш тэдний үр хойчис дэлхийн чихнээ дахин сонстож эхэллээ. Гэвч тэд морин дэл дээр бус бөмбөрийн нүргээнээр дэлхийг хурааж байна. Энэ бол “The HU” хамтлаг.

Монгол ардын хөөмий, хархирааг барууны метал рок урсгалтай сүлэлдүүлсэн энэ хамтлаг яг одоо эх нутгийнхаа соёлын элч болж яваа. Түүгээр ч үл барам дэлхий дахинаа даган дуурайдаг, сонсон хүндэлдэг хүрээлэлтэй ч болж амжжээ.

Жил хүрэхгүй хугацааны өмнөхөн дөө. Дүрс бичлэгийн алдарт “YouTube” цахим хуудаснаа тал нутгийн тэхий голд нь хуураа татаж буй залуусын дүрс бичлэг байршив. Өмнө нь сонсож байгаагүй хачин жигтэй энэ хамтлаг тухайн үедээ “Чонон сүлд”, “Юу вэ, юу вэ, юу” дуугаа дэлхий дахинаа цацсан нь энэ байлаа. Энэ хоёр дуу нийлээд 61 сая хандалт авсан нь хүн амтай нь харьцуулахад даруй 20 дахин их гэсэн үг. Хачин жигтэй, этгээд маягтай энэ хамтлагийн амжилтын нууц нь тал нутгийн ардын урлагаа, барууны металл урсгалтай сүлэлдүүлсэнд оршиж байгаа юм.

Гэвч өнөөдөр дэлхийд мандаад байгаа монгол рок урсгал огт оргүйгээс бий болоогүй юм. Монгол бол үндэсний урлагийн содон шинж байдлаа орчин цагийн урсгалтай сүлэлдүүлэх тал дээр арвин баялаг түүхтэй үндэстэн. “The HU” бол тэднээс ялгарч гарсан содон дүр билээ.

Одоогоос яг 15 жилийн өмнө “Алтан ураг” хамтлаг уламжлалт урлагаа цахилгаан хөгжимтэй сүлэлдүүлж эхлэл нь хүннү рокын эхлэл байлаа. Тус хамтлаг 2015 оны “Made in Altan Urag” нэртэй цомог гаргасан нь олон хүний сонорт чамин мэдрэмж төрүүлсэн юм. Бүс нутаг, барууны зарим оронд хүрээлэлтэй болсон энэ хамтлагийн татсан жимээр “Хөсөгтөн”, “Алтайн оргил”, “Жонон” зэрэг хамтлаг мэндэлж ардын урлагаа өнөө цагтай сүлэлдүүлсэн түүхтэй.

Монгол бол үндэсний урлагийн содон шинж байдлаа орчин цагийн урсгалтай сүлэлдүүлэх тал дээр арвин баялаг түүхтэй үндэстэн.

Гэвч Монгол Улс их хөршөөсөө яагаад ялгаран, тодорч байгаа вэ гэдэг нь сонин. Монгол яг энэ утгаараа Хятадаас эрс ялгарна. Хятад бол 1.4 тэрбум хүнтэй, зах зээлийн багтаамж асар өндөр энэ үндэстэн ардын урлагаа орчин цагтай амжилттай холбосон нь үгүй. Сүлэлдүүлэхийн оронд тэд орчин цагийн бусад урсгалтай яг ижил төрөл зүйлээр нэг харгуй дээр алхаж байгаа.

 

 

Үүнтэй холбоотойгоор чухам яагаад энэ цаг үед монголын язгуур урлаг их хөршөөсөө ялгарч байна вэ, гэх асуулт урган гарна. Асуултын хариу түүхийн хэд, хэдэн учир шалтгаантай.  

Монголчууд XX зуунд ЗХУ гэх их гүрний дагуул улс байв. Тухайн үед ЗХУ соёл, урлагийн салбарт  үндэсний үзэл шингээсэн ардын урлагийг газар авхуулахгүй байх бодлого баримталж байсан нь монголд ч бас нөлөөлсөн. Гэвч тухайн үед Зөвлөлтийн харьяанд эсхүл дагуул байсан  улс орноос ялгаатай нь Монгол Улс социализмын соёлын сүйрэлд өртөөгүй юм. Хэдийгээр 1930-аад оны их хэлмэгдүүлэлтийн сүүдэрт соёлын салбар нь дарагдсан ч коммунист жаазанд ардын урлагаа ямар нэгэн хэмжээгээр шингээсээр байв. Үүнийг зарим талаараа зөөлөн хүчний бодлого ч гэж нэрлэдэг.

Зөөлөн хүчний бодлого хэрэгжиж байх зуур үүнтэй эсрэгцэх нэгэн зүйл болж байв. Залуус нь хөх жинс, рок урсгалд дурлах болжээ. Коммунизмын үеийн тэр дундаа 1970-аад оны монгол залуус барууны рок урсгалыг чимээлсээр байсан юм. Их хараа хяналтын дор тэд нууцаар сонсож, дуу зохиож байв. Үүнийг олж харсан Монголын удирдагчид хөнгөн хөгжим буюу рокн ролл урсгалыг монгол дуутай хослуулан хөгжүүлэх кампанит ажил өрнүүлж эхлэх нь тэр. Гэвч тухайн цаг үед энэ нь амжилт олж, нийтэд түгэн тархаагүй юм.

Рок хөгжмийг төрийн бодлогоор зохицуулсан 70-аад он шувтарч 80-онтой золгов. Энэ цаг үед мөнөөхөн журамлаад, цагдаад байсан рок урсгал нь Монгол Улсад өрнөсөн ардчилсан шинэчлэлтэд тод ул мөрөө үлдээсэн юм. Барууны хэв маягтай рок хамтлагууд гарч бурангуй нийгэм цаг үеэ шүүмжилж эхлэв. Улаанбаатарын төв талбайд ардчиллын төлөө жагссан залуус “Хонхны дуу”-гаар уриалуулан шинэ нийгэм рүү хөл тавив. Яг л хөрш Орос улсад Виктор Цой, Хятадад Цуй Жань байсантай адилаар.

Яв, явсаар шинэ мянгантай золгоход Монголын улс төрд хөгжмийн урлаг жин дарсан хэвээр л байв. Гагцхүү диско клубт рок урсгал хип-хопоор солигдож, рокийн өөр урсгалууд ч хүч түрэн орж ирэв. Энэ нь тухайн үедээ монголын урлагт нэгэн шинэ үзэгдэл болж байсан юм. Чухамдаа шинэ мянганы түүхэн нөхцөл байдал “Алтан ураг” хамтлаг мэндлэх үндэс болжээ. Тэд залуусыг татаж буй орчин цагийн урсгалыг уламжлалт ардын урлагтай сүлэлдүүлэх нь ялгарах боломж гэж харсан. Гэвч тухайн цаг үе үүнийг хүлээн авах бэлтгэлгүй байсан юм.

Шинэ цагийн Монголд рок урсгал ийнхүү түүхэн сорилт, бэрхшээлтэй тулгарсаар байсан ч энэ урсгалыг сонгож авах хамтлагуудын хүслийг мохоосонгүй. Шинэ маягаар туршсан хэд, хэдэн хамтлаг үүсэн бий болов. Үүнээс эрс ялгаатай нь “Моханик” хамтлаг. Анх поп-панк урсгалаар байгуулагдаж, сонсогчидтой болоод байсан энэ хамтлаг язгуур руугаа буцахаар шийдэж монгол рокоо сонгожээ. Хамтлагийн гишүүд нь бүгд хотод төрсөн ч уламжлалаа шинэчлэлтэй хослуулах санан тэдэнд төрсөн нь энэ байв. Тэдний энэ их тэмүүлэл гаднын дуранд хүний дуранд өртөж “Live from UB” гэх монголын хөгжмийн урсгалын тухай баримтат кино бий болсон юм.

БНХАУ-ын эрэлт саарснаас болж монголын эдийн засаг суларсан бол хип-хопчид ихэнхдээ хятадуудыг үзэн ядсан, арьс өнгөөр гадуурхсан дуу гаргаж байлаа. Сонин давхцал.

Баримтат киноны багийнхан тухайн үед монголчуудын өдөр тутмын амьдрал хөгжим асар нөлөөлдөг болохыг олж харсан нь эрдэнэс олох лугаа л зүйл байв. Шинэ бизнесийн нээлт, хүүхдийн баяр ерөөс ямар нэгэн хүндэтгэлийн ёслол морин хуураар нээгдэж байгааг киноны найруулагч Лорен Напп ажиглажээ. Энэ ажиглалт магадгүй олон монголчуудыг уурлуулж болох юм. Байгалийн асар их баялаг илэрч, түүхий эдийн үнэ эдийн засгийг нь өсгөж байсан бол 2016 оноос хойш энэ улсын эдийн засаг суларч байгаа болохоор тэр. Энэ их уур уцаар нь урлагаар дамжин илэрсэн нь хип-хоп урсгал байсан юм. БНХАУ-ын эрэлт саарснаас болж монголын эдийн засаг суларсан бол хип-хопчид ихэнхдээ хятадуудыг үзэн ядсан, арьс өнгөөр гадуурхсан дуу гаргаж байлаа. Сонин давхцал.

Монголын ихэнх залуус аугаа түүхтэй, дайчин баатруудын удам гэдгээ мэднэ. Гэвч одоо цагт хоёр их гүрний илэрхий нөлөөн дор байгаа гэдгээ ч мэддэг. Монгол урлаг, ерөөс монголчуудын бодлого их гүрнүүдийн дунд зөөлөн хүчний бодлогоор оршиж ирсэн нь түүхэн үнэн.

* * * 

 

Тэдний мөнхийн хөрш болсон Хятад улс бүх зүйлээрээ тэднээс эрс ялгардаг ч яг одоо Монголчуудын туулсан замаар яваа. Энд түүхэн олон арван нөхцөл байдал нөлөөлсөн. 1966 оноос эхэлж 10 жил үргэлжилсэн соёлын хувьсгал, Хятадын коммунист засаг захиргаанаас баримталж буй бодлого нь эртний уламжлалт урлагаа газар авхуулахгүй байх явдал  байлаа. Маогийн баримталж байсан бодлого түүнийг тэнгэр болохтой зэрэгцэн арай зөөлөрсөн. Цохилттой хоолойгоор, хүчтэй хэмнэлээр дуулдаг “шибейфанг” урсгал үүссэн ч төдийлөн түгэн тархаагүй. Шаньси мужаас гаралтай энэ урсгал ардчилсан тэмцлийн гол чиглүүлэгч нь энэ урсгал байсан юм. Дараа нь шүнген буюу хэдэн зууны өмнө баримталдаг ая данг сэргэн гарсан ч өнөөгийн залуусын ертөнцийг харах үзэлтэй нийцээгүй.

Хятадын дотоодын зах зээл нь хангалттай учраас Зүүн Өмнөд Ази, Өмнөд Азид үүссэн урсгал чиглэлийг барин хөгжиж байна. Үндэсний цөөнхүүдийн болон ардын ихэнх урсгалууд “хятад маягтай” хөгжих гэх бодлого баримталснаар ардын урлаг нь тэртээ алсад мэт болжээ. Гэвч алсад мэт уламжлалаа сэргээхээр БНХАУ бодлогоороо зохицуулж байгаа.

Яг одоо их гүрнийхээ ардын урлагийн унтаа байдлаас умардын нүүдэлчин Монгол Улс хожин дэлхий дахинд цуурайтаж байна.  

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Pagma Namsan(84.62.79.40) 2020 оны 01 сарын 14

Hiyatad uls bidnii in guren bish shy. Bid uuruu delhiin in gurem Mongol shy. Ene text deer Hiyatad gurniihee untaa baidlaas gen buchsen min ch Mongol Uls iin urgeljlel boloh bidniig shuud doromjlon gutaajee.

0  |  0
иргэн(103.242.46.141) 2020 оны 01 сарын 13

Өнөөдрийн энэ амжилтын суурь нь Соц нийгмийн үед сайн тавигдсан Соёл, урлагийн боловсрол юм.

0  |  0
(202.9.46.46) 2020 оны 01 сарын 13

ямар муу орчуулга вэ_ илэрхийлэлийг нь давтан нуршсан

0  |  0
zochin(202.9.46.255) 2020 оны 01 сарын 14

Яг одоо ”их гүрнийхээ унтаа байдлаас” гээд юугаа хуцаад байгаа хужаа вэ албаар юу эсүл орчуулж байгаа царай нь уу. Манай их гүрэн биш шүү хулгайчаа зөв бичээрэй

3  |  0
Зочин(150.129.141.7) 2020 оны 01 сарын 13

Байгаагаараа гоё гэдэг л боллоо маш сайхан үйл яавдал боллоо.бид азтай юм.мөн ажил хэрэг болгосон Дашка болон түүний нөхөд маш сайн ажиллаа баярллаа. Нугарахгүй сэтгэлийн Монгол зан амжилтанд хүргэв. The Hu мандтугай хурай хурай

2  |  0
Lut(112.96.167.108) 2020 оны 01 сарын 12

Goyoo!

1  |  0
Zochin(85.218.48.83) 2020 оны 01 сарын 13

Brabooo,mundag shuu The Hu

3  |  0
(66.181.187.223) 2020 оны 01 сарын 13

✌✌

3  |  0
Top