Маргааш /2020.01.09/ Вашингтон хотноо Монгол, АНУ, Японы гурван талт уулзалт болно. Уулзалтад монголын талаас Гадаа хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, АНУ-ын талаас Төрийн Департаментын Зүүн Азийн асуудал хариуцсан туслах Д.Стилвэлл, Японы талаас Гадаад хэргийн яамны Ази, Номхон далайн газрын Ерөнхий захирал Ш.Такизаки нар оролцоно.
Уулзалтаар талууд Монгол, АНУ, Японы стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагаа, бүс нутаг, Солонгосын хойг болон гурван талын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцож ярилцах аж.

Сэтгэгдэл ( 0 )