Хүн ам, орон сууцны тооллого ОРОН ДАЯАР эхэллээ

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 09

Монгол Улсын хүн ам, орон сууцны ээлжит тооллого өнөөдөр /2019.01.09/ эхэлж байна. 

Хүн ам, орон сууцны тооллогын тухай хуулийн 8.3-т заасны дагуу ээлжит тооллогыг товлосон өдрөөс эхлэн долоо хоногт багтаан явуулахаар заасан байдаг. Уг заалтын дагуу Хүн ам, орон сууцны Улсын ээлжит тооллогыг 2020 оны нэгдүгээр сарын хоёр дахь долоо хоног буюу өнөөдрөөс энэ сарын 15-ны өдрийн 22.00 цаг хүртэл мэдээлэл цуглуулалтыг явуулна.

Тооллого явуулснаар засаг захиргааны анхан шатны нэгжийн түвшинд ард түмнийхээ аж байдлыг өрх, иргэн бүрээр тодорхойлж, өнгөрсөн 10 жилийн ололт, амжилтыг дүгнэх, ирэх жилүүдийн бодлого хөтөлбөрийг төлөвлөх суурь мэдээллийг бий болгох ач холбогдолтой. Үндэсний статистикийн хорооноос энэ удаагийн тооллогын дараа Хүн амын хэтийн тооцоог 2050 он хүртэл шинэчлэн тооцох аж. 

Хүн ам, орон сууцны тооллого нь 10 жилд нэг удаа явагддаг бөгөөд энэ удаа бүртгэл, уламжлалт аргыг хослуулан явуулж байгаагаараа онцлогтой. Мөн Монгол Улсын Ерөнхий сайд хүн амын тооллогыг өөрөө удирдах юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top