Хүн амын тооллогыг Ерөнхий сайд удирдаж явуулна

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 08

Монгол Улсын хүн ам, орон сууцны ээлжит тооллого маргааш /2019.01.09/ эхэлнэ.

Хүн ам, орон сууцны тооллогын тухай хуулийн 8.3-т заасны дагуу ээлжит тооллогыг товлосон өдрөөс эхлэн долоо хоногт багтаан явуулахаар заасан байдаг. Уг заалтын дагуу Хүн ам, орон сууцны Улсын ээлжит тооллогыг 2020 оны нэгдүгээр сарын хоёр дахь долоо хоног буюу энэ сарын 9-нөөс 15-ны өдрийн 22.00 цаг хүртэл мэдээлэл цуглуулалтыг явуулна.

Хүн ам, орон сууцны тооллого нь 10 жилд нэг удаа явагддаг бөгөөд энэ удаа бүртгэл, уламжлалт аргыг хослуулан явуулж байгаагаараа онцлогтой юм. Мөн Монгол Улсын Ерөнхий сайд хүн амын тооллогыг өөрөө удирдах юм.

Сонирхуулахад, 2010 онд Монгол Улс хоёр сая 756 мянга 685 хүн тоолсон. Тухайн үед Монгол Улсын нийт хүн амын 4.7 хувь нь гадаадад амьдарч байжээ. Энэ удаа нийт 3.3 сая хүн тоологдохоор урьдчилсан тооцоо гарсан байна. Түүнчлэн хүн амын тооллого хийж дараагийн 30 жилд Монгол Улсын хүн ам хэд болох вэ гэдгийг ч нягталдаг байна. Хүн ам, орон сууцны 2015 оны завсрын тооллогод үндэслэн хэтийн тооцоогоор Монгол Улсын хүн ам 2031, 2032 онд дөрвөн сая, төрөлтийн чиг хандлага хэвээр хадгалагдсан тохиолдолд 2045 онд таван сая хүн амтай болох тооцоо гарсан. Үндэсний статистикийн хорооноос энэ удаагийн тооллогын дараа Хүн амын хэтийн тооцоог 2050 он хүртэл шинэчлэн тооцно.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
aaaaa(202.21.109.137) 2025 оны 03 сарын 13

ene pop=d uur hiih yum alga bn daa.uls ornodooo hulgailj idsen moneygeesee tsetserleg surguuli bariach pop EC-ee

1  |  0
Top