Өнөөдөр 2019.01.07. Энэ оны 7 дахь өдөр. Он дуусахад 358 хоног үлдээд байна. Монгол эх оронд маань нар 08 цаг 41 минутад мандлаа. 17 цаг 15 минутад жаргана.
Улаанбаатар хотод багавтар үүлтэй. Өдөртөө -13 хэм, шөнөдөө -23 хэмийн хүйтэн. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр дэлхийн улс орнуудаас Египетэд Нарны баярын өдөр бол Либерид Пионерын өдөр, Камбожид Үй олноор нь хоморголон устгах явдлыг ялсан өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна.
Энэ өдөр Английн химич, Нобелийн шагналт Жон Эрнст Уокер, Америкийн жүжигчин Дэвид Карузо, Линда Козловски, Николас Кейж, Их Британийн авто уралдаанч, “Формула-1”-ийн таван удаагийн аварга Льюис Хэмилтон, Ирландын жүжигчин Роберт Шиэн, Бельгийн хөл бөмбөгч Эден Азар зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.
Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:
2000 оны энэ өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Баганбанди Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан хуульд бүхэлд нь хориг тавьжээ. Энэ асуудлаар Төрийн байгуулалтын байнгын хороо, Хууль зүйн байнгын хороо хуралдаж, хоригийг УИХ-ын нэгдсэн хурлаар хэлэлцэхээр шийдвэрлэв. Нэгдсэн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэж, Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй гэж үзжээ.
2002 оны оны нэгдүгээр сарын 7-12-ны өдрүүдэд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Энхбаяр БНХАУ-д албан ёсны айлчлал хийжээ.
Энэ өдөр дэлхийн түүхэнд болж байсан онцлох үйл явдлуудаас дурдвал:
1953 оны энэ өдөр АНУ-ын Ерөнхийлөгч Харри Трумэн Америкт ус төрөгчийн бөмбөг байгаа талаар мэдээлжээ.
1965 оны энэ өдөр Индонез улс НҮБ-аас гарч буйгаа мэдэгдсэн байна.
1989 оны энэ өдөр Японы угсаа залгамжлах ханхүү Акихитог тус улсын шинэ эзэн хаанаар зарлан тунхаглав.
Энэ өдөр үс засуулбал өвчин эмгэг ирнэ гэж дорнын зурхайд өгүүлжээ. Өнөөдөр үхэр, могой жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бич, тахиа жилтнүүд ажил хэрэгтээ анхааралтай хандаарай. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа юм. Энэ өдөр гэмтнийг шийтгэх, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Харин улаа гаргах, мод суулгах, байшингийн суурь тавихад таатай бус. Хол газар явах бол баруун зүгт мөрөө гаргаад аян замдаа гараарай.
Өнөөдрийн ажил үйлст тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )