САЙН МЭДЭЭ: Ерөнхий сайд У.Хүрэлсүх Австралид 45 мянган ам.долларын хандив өглөө

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 05


Ойн түймэрт нэрвэгдэж, их хэмжээний хохирол амсаад байгаа Австралид гаднын улс орнууд хандив, тусламж илгээсээр байна.

Тэгвэл Монгол Улс 45 мянган ам.долларын тусламж үзүүлсэн талаар Австрали улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Дэйв Воусэн мэдэгджээ. Монгол Улс дахь Австралийн Элчин сайдын яамны цахим хуудаст "Австрали улс ойн түймэртэй тэмцэж буй энэ хүнд үед Австралийн Улаан загалмай нийгэмлэгт 45 мянган ам.долларын хандив өгсөнд Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх, Засгийн газар болон ард түмэнд талархах завшаан тохиов. Энэ бол бидний нөхөрлөл, түүнчлэн хэцүү үед нэгнээ дэмжин ажиллахын тод жишээ юм. Баярлалаа!" Элчин сайд Дэйв Воусэн гэжээ.

Австралид 500 сая ан амьтан шатаж үрэгдсэний 8000 нв коала баавгай юм. Мөн 5.5 сая га талбай шатаж, 1500 гаруй орон байр сүйджээ. 
 

 

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ӨВӨРХАНГАЙ(66.181.161.124) 2025 оны 03 сарын 13

Зөв ш дээ. Өгье гэвэл ганцаасаа... гэж болж байна. Манай ерөнхий сайд ер нь сайн байгаа шүү.

1  |  0
шшшш(103.57.93.76) 2025 оны 03 сарын 13

өөрийнхөө мөнгийг өгсөн юм шиг л шаах юмаа

1  |  0
болд(66.181.161.67) 2025 оны 03 сарын 13

ерөнхий саййд болон энэ ажлыг зохион байгуулсан хамт олонд маш их баярлаж байна,та бүхний сайхан сэтгэлийн тус очсон тус тэр ард түмэнд өчүүхэнч гэсэн баярлуулах болно

3  |  1
amraa(66.181.161.22) 2025 оны 03 сарын 13

zowson tsagt nohriin chanar tanigdana gej bolj baina manai mongol uls busad ornuudaas zeel awlaa gedeg baisan ogch baigaag medehgvi ym saihan medee baina.

1  |  0
Хун Тулга (66.181.161.7) 2025 оны 03 сарын 13

Мундаг шүү манай ECмаань тэгэлгүй дээ

1  |  0
Gankhui(113.160.250.200) 2025 оны 03 сарын 13

good job

1  |  0
агаа(103.229.121.62) 2025 оны 03 сарын 13

баяр хүргэе ѳгч байгаагаа битгий шүүмжил боломжоороо л тусалж бгаа байлгүй урам хайрлаж чадахгүй бол зүгээр л ѳнгѳр

2  |  0
Зочин(66.181.161.117) 2025 оны 03 сарын 13

Тэвдэж явахад тэвнээр туслахад ч дэм болно ш дээ.Баяр хүргэе болж л байна.

3  |  0
хурга(59.153.114.50) 2025 оны 03 сарын 13

Монгол Улс биш Ерөнхий сайд өөрөө хувиасаа өгсөн юм биш үү? Сайн уншдаа

1  |  2
Hurelsuh d bayrlalaa(176.24.50.224) 2025 оны 03 сарын 13

Bolj dee tuslamj bagadahgui .ene H geech nohor ooroo ochood untraalstaad ogohgui baij ataarhuu har huts ve. Hun huch bagaj heregsel ni zondoo bgaa manaihaas iluu mo go togoor l tuslah heregtei bgaahsd olon hun oron gergui shataj tuleggdsen d emchleh em taria hool huns iig mongoor l aviishd mal min

1  |  0
H(202.9.46.55) 2025 оны 03 сарын 13

Xaxa heniig doromjolj bgaan bolio aria sain duriin ajillah huch ch ymu uur ymaar tuslaa naad chin aria2

3  |  1
Top