
Хуучин он улирч шинэ он ирэхэд ганцхан өдөр үлдээд байна. Монголчууд шинэ оныг угтахдаа ШИНЭ НАР мандахыг харж, билэгшээдэг уламжлал бий. Тэгвэл УБТЗ-ын Аялал жуулчлалын төвөөс “Нар харах аялал"-ыг маргааш буюу 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр зохион байгуулах аж.
Нар харах аяллын тусгай галт тэрэг маргааш өглөө Улаанбаатар хотоос 05:50 цагт хөдөлж, Хангай өртөөнд 07:52 цагт очих аж.
Хангай өртөөнөөс 09:30 цагт хөдөлж Улаанбаатарт 11:23 цагт ирэх юм байна.
Аяллын тасалбарын үнэ 35 мянгөн төгрөг аж.

Сэтгэгдэл ( 2 )
Tsagaan sariin shiniin1n gj anduurmr yum bljee.
Сайхан мэдээ