ӨНӨӨДӨР: 18 автобус 18 чиглэлд ҮНЭГҮЙ үйлчилнэ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 12 сарын 31

“Улаанбаатарын мөнгөн шөнө”  баярын цэнгүүн өнөөдөр 17:00 цагт Сүхбаатарын талбайд эхэлнэ гэдгийг өмнө нь мэдээлсэн билээ. Тэгвэл нийслэлийн Тээврийн үйлчилгээний газраас олон нийтийг хамарсан ёслолын арга хэмжээний дараа иргэдийг нийтийн тээврийн үйлчилгээгээр хангахаар дараах төлөвлөлтийг хийжээ.

Шинэ жилийн баярын нэгдсэн үйл ажиллагаа өндөрлөхөд их багтаамжийн автобусны 18 чиглэлд 18 автобус Сүхбаатарын талбайн баруун, зүүн болон урд зогсоол буюу зурагт тэмдэглэсэн “А”, “B”, “С”  зогсоолоос суурьшлын цэгүүд рүү үнэ төлбөргүй үйлчлэхээр төлөвлөөд байна.

Үйлчлэх чиглэл болон зогсоолын мэдээлэл:

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top