Зөгийнүүдийн хувьд 2019 он амжилт бүтээлээр дүүрэн жил байлаа. Хамтран ажилладаг байгууллагууд, хувь хүмүүс, багийн нөхдийн хүчээр багагүй олон ажлуудыг хийж бүтээжээ манай хамт олон. Ингээд энэ онд “Стартап Маркетинг Спэйс” төвийн хийж бүтээсэн онцлох ажлуудаа та бүхэндээ товчхон танилцуулья.
For bees, 2019 was a successful year. With the help of collaborative organizations, individuals, and teammates, we've done a lot of work. Here's a quick look at some of the highlights from Startup Marketing Space this year
1. Залуучуудын гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр 2019
Манай улсын нийт хүн амын 63% нь 34 хүртлэх насны залуус. Харин хөдөлмөрийн чадвартай залуусын 67% нь ажил хөдөлмөр эрхлэхгүй байгаа гэсэн албан статистик байдаг. Тэгвэл Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яамнаас “Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр”-ийг 2018 оноос эхлэн хэрэгжүүлсэн. Зорилтот бүлгийн 15-34 хүртлэх насны залуусыг өөрөө өөртөө ажлын байр бий болгох, шинэлэг санаагаа бодит бизнес болгох боломжийг олгож гарааны санхүүжилт болгон 10.000.000 төгрөгний санхүүжилтийг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан”-аас олгож байгаа. 2019 онд бид нийслэлийн 7 дүүрэг, 4 аймагт давхардсан тоогоор нийт 17 удаагийн сургалтыг 30 гаруй менторууд, 5 сургагч багшийн хамт зохион байгуулж, 225 багийн 765 залуусыг уг хөтөлбөрт хамрууллаа. Үүнээс 121 баг тус бүр гарааны санхүүжилт болох 10,000,000 төгрөг буюу нийт 1,2 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ. Эдгээр залуусын дундаас дэлхийд өрсөлдөх стартап компани төрнө гэдэгт бид итгэлтэй байна.
1. Youth Startup Business Support Program 2019
63% of the country's population is young people under 34. According to official statistics, 67% of working youth do not. Then the Ministry of Labor and Social Protection has implemented the `` Youth Employment and Startup Business Support Program '' since 2018. The Employment Support Fund is providing 10,000,000 MNT as a startup funding for young people aged 15-34, giving self-employment and realizing their ideas a reality business. In 2019, we organized over 17 mentored dual training sessions with over 30 mentors and 5 trainers, and enrolled 765 young people from 225 teams in 7 districts and 4 provinces of the capital. Of these, 121 teams provided MNT 10,000,000, a total of MNT 1.2 billion. We are convinced that among these guys will start a world-class startup.


2. СУРАГЧ ЭНТРЕПРЕНЕР танхим
“Стартап Маркетинг Спэйс" ХХК-ийн үүсгэн байгуулагч Ж.Золзаяагийн санаачлагаар “Сурагч Энтрепренер Танхим”-ыг Улсын тэргүүний 84-р сургуульд бүтээн байгуулж, сурагчдад хөтөлбөр хэрэгжиж байна. Энэхүү танхимыг нийгмийн хариуцлагын хүрээнд 100 хувь хандиваар бүтээн цогцлоосон гэдгээрэй онцлогтой. Ийм жишиг танхим улам олон болох хэрэгцээ шаардлага нийгэмд бий болж байна. Тус танхимаар дамжуулан олон ахиц дэвшил, өөрчлөлт бий болох учиртай. Өсвөр үеийнхэндээ багаас нь энтрепренершип ойлголтыг бий болгож таниулснаар бүтээлч сэтгэлгээтэй, шинийг санаачлагч, багаар ажиллах чадвартай, хөдөлмөрлөх эрмэлзэлтэй, мөнгөний үнэ цэнийг ойлгосон ирээдүйн хүчирхэг боловсон хүчин бэлтгэгдэх юм. Ирээдүйн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн залуус эндээс төрөхийг үгүйсгэхгүй. Өндөр болосврол, технологийн эрин үед амьдарч байгаа бид өсвөр үеэ, ирээдүйдээ хөрөнгө оруулж багаас нь бэлдэж байж дэлхийн хэмжээний иргэдийг бий болгох үндэс нь тавигдана.



2. Enterprise Entrepreneur Hall
J. Zolzaya, Founder of Startup Marketing Space LLC, founded Student Pupil Entrepreneur Chamber # 84 in the Leading State School and has a Student Program in place that is 100 percent donated in the area of social responsibility. The need for more and more halls is growing in society, and so much progress and change is needed through that hall. As a youth, you will be empowered by a creative, innovative, team-working, passionate, and money-savvy future person who has developed and introduced entrepreneurship. Future internationally recognized guys do not deny being born here. In the age of high technology and technology, we have the foundation to build world-class citizens as we prepare for our youth and future investments.
3. SEEDSTARS WORLD – Impact, Innovation, Investment
Технологиор өрсөлдөж, ялгарч, асуудлыг богино хугацаанд шийдэж байгаа энэ цаг үед бид ч гэсэн шинэлэг, соргог байх учиртай. Хөгжиж буй улс орнуудад тулгамдаж буй асуудлыг технологи дээр суурилан оновчтой шийдэж буй стартап залуусыг олж, дэлхийн давцанд гаргах зорилготой “Seedstars world” арга хэмжээг манай хамт олон эх орондоо 2 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа. 2019 оны 04 сард өнгөрсөн жилийн үндэсний ялагч “Эрхэс Инк” компанийг дэлхийн аваргад сойж чамгүй амжилт үзүүлсэн. Харин 2019 оны үндэсний ялагчаар зочид буудлын онлайн захиалга, амралтын баазуудын захиалгын цогц Платформыг бүтээсэн “Айхотел” ХХК тодорсон. Улмаар 11 сард Казакстан улсад болсон “Seedstars CEE Regional Summit”-д Монгол улсаас 8 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөн оролцож, шилдэг 8 улсын нэгээр шалгаран 2020 онд Швейцарь улсад болох “Seedstar Global Summit”-д эх орноо төлөөлөн оролцохоор болсон билээ. Нэг нууц задлахад 2020 онд “Seedstars CEE Regional Summit” буюу Зүүн Европ, Төв Азийн бүсийн чуулганыг эх орондоо зохион байгуулахаар эрхээ авсан гэдгийг та бүхэндээ дуулгахад таатай байна.





3. SEEDSTARS WORLD – Impact, Innovation, Investment
We need to be fresh and watchful in these times of competition and technology, and the solution to the problem in the short term. The Seedstars world event, successfully hosted by our team for the second year in our country, is aimed at finding start-up guys who are technology-savvy and putting them on the world stage. In April 2019, he succeeded Erasmus Inc. in winning last year's national winner. Aihotel, LLC, which created a comprehensive Platform for Online Hotels and Resorts, was named the national winner of 2019. Finally, in November, the Seedstars CEE Regional Summit in Kazakhstan consisted of eight members representing Mongolia, one of the top 8 countries to represent the country at the Seedstar Global Summit in Switzerland in 2020. We are glad to inform you that in 2020, the Seedstars CEE Regional Summit, which has the right to host regional conferences in Eastern Europe and Central Asia, is hosted in your home country.
4. Монголын Инновацийн 7 хоног - хуульд нэмэлт өөрчлөлт орлоо.
Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийн хүрээнд инновацийн соёлыг төлөвшүүлэх, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, инновацийн түншлэл хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор “Инновацийн 7 хоног” аяны хүрээнд БСШУСЯ, Монголын хамтын оффисуудын холбоотой хамтран “Хамтын Инноваци–2019” хэлэлцүүлгийг зохион байгуулж инновацийн үйл ажиллагаа, хууль эрх зүй, төрийн бодлого, төр, хувийн хэвшил, их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын шинжлэх ухаан, технологи, инновацийн хамтын ажиллагаа, түншлэлийн боломжийн талаар хэлэлцүүлэг өрнүүлж, тодорхой санал санаачлагуудыг гаргасан. Энэ ажлууд үр дүнгээ өгч Монгол Улсын Засгийн Газраас “Төрөөс инновацийн талаар баримтлах бодлогын баримт бичиг”-т Монгол Улсын инновацийн тэргүүлэх 5 чиглэлийг баталсан бол 2019 оны 12 сарын 20-ны өдөр “Инновацийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөл” УИХ-аар батлагдлаа. Энэхүү хуулийн нэмэлт өөрчлөлтөнд Хамтын оффисууд инновацийн дэд бүтэц, үйл ажиллагаанд оролцох боломжийг нээж өгснөөрөө давуу талтай юм. Мөн гарааны бизнестэй холбоотой хэд хэдэн заалтууд орж хууль эрх зүйн хувьд зохьцуулалтууд бий болж байна.

4. Mongolian Innovation Week - Amended by law.
Within the framework of the `` 7 Days of Innovation '' campaign to foster innovation culture within the framework of Mongolian social and economic development, to develop creativity and expand innovation partnership, the Ministry of Education and Science and the Mongolian Corporate Offices organized a `` Common Innovation 2019 '' discussion on innovation activities and law. Discussion on legal, public policy, public and private sector, science and technology, innovation and cooperation opportunities of universities and research institutions ülj and made specific proposals. As a result, the Government of Mongolia has approved Mongolia's 5 priorities for innovation in the `` State Policy Document on Innovation '', and on December 20, 2019, the `` Amendment Law on Innovation Law '' was approved by the Parliament. With the amendment to this law, the Office has the advantage of opening up opportunities for innovation infrastructure and activities. It also includes a number of provisions concerning start-ups, which are legal.
5. TECHCRUNCH DISRUPT 2019 - дэлхийтэй танилцав
Дэлхийн гарааны бизнесүүдийн олимп гэж нэрлэгдэж, хөгжлийн ирээдүйн чиг хандлага, технологийн дэвшлийг тодорхойлдох дэлхийн шилдэг стартапуудыг нэгтгэн чуулдаг “Techcrunch” байгууллагын зохион байгуулдаг “TECHCRUNCH DISRUPT 2019” олон улсын арга хэмжээнд анх удаагаа Mонгол Улс баг бүрдүүлэн Сан Франциско хотноо амжилттай оролцлоо. Тус арга хэмжээний чуулганд дэлхийн өнцөг булан бүрээс 2000 гаруй оролцогчид, экспод 50000 гаруй хүн оролцдог. Бид зөвхөн дээрх арга хэмжээнд оролцоод зогсохгүй өндөр технологийн дэлхийн компани болох Facebook, Google, Apple, Tesla-ын оффистой танилцсан. Мөн Сан франциско дах МУ-ын консулын газрын дэмжлэгээр технологийн компанид ажилладаг болон стартап бизнес хийдэг монгол залуустайгаа уулзаж мэдлэг мэдээлэл солилцож хамтын ажиллагааг эрэлхийлсэн уулзалтыг хийсэн. 2020 онд болох уг арга хэмжээнд Монголын стартапуудын нэгдсэн үзэсгэлэн гаргахаар манай байгууллага зорилго тавин ажиллаж байна. Мөн энэ жил гадаад харилцаагаа өргөжүүлэх жил болгон зарласантай холбогдуулан Сингапур, БНХАУ, Тайвань, АНУ, Щвейцарь улсуудад төлөөлөгчидтэй болон хамтран ажиллахаар боллоо. Эдгээр улсуудад SMS төв төлөөлөгчтэй болсноор тухайн улс орон бүс нутагт болж буй инноваци, энтрепренершип, гарааны бизнесийн мэдээ мэдээллийг цаг алдалгүй олж авах, хамтран ажиллах, туршлага солилцох, хөрөнгө оруулалт татах өргөн боломж нээгдэх юм.




5. TECHCRUNCH DISRUPT 2019
For the first time, the Mongolian team successfully participated in the TECHCRUNCH DISRUPT 2019 international event organized by Techcrunch, which is called the World Startup Business Olympics and unites the world's best startups to identify future trends and technology advancements. The conference is attended by more than 2,000 participants and more than 50,000 exhibitors from around the world. Not only did we attend the event, we also visited the high-tech global Facebook, Google, Apple and Tesla offices. Also, with the support of the Mongolian Consulate in San Francisco, a meeting was held with Mongolian youth working in a technology company and start-up business to exchange information and knowledge. Our organization aims to provide a joint startup of Mongolian startups to the event in 2020. It will also work with delegates in Singapore, China, Taiwan, the United States and Switzerland in connection with the announcement of this year as the year of expansion of foreign relations. With the presence of SMS centers in each of these countries, the country will have the opportunity to access, collaborate, exchange experiences and attract investment with timely innovation, entrepreneurship and startup business news in the region.
6. ЭТҮГЭН ЭНТРЕПРЕНЕР- Саятан оюутан төрөв.
Монгол Улсад энтрепренер соёлыг түгээх, сурталчлах зорилгоор Этүгэн их сургуультай хамтран 2018 оноос хойш 1000 энтрепренер бэлтгэх “Этүгэн энтрепренер” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа билээ. Тэгвэл энэ хөтөлбөрийн эхний үр дүн гарч 2018 оны турш бэлтгэгдсэн 12 багаас 6 баг тунан үлдэж, 2019 оны 05 сарын 30-нд болсон “Etugen Demo Day” өдөрлөгөөр 4 баг нь нийт 61,3 сая төгрөгийн хөрөнгө оруулатыг татаж чадлаа. Энэхүү хөтөлбөр нь оюутан залуус сурахынхаа хажуугаар өөрийн шинэлэг санаагаа бодит бизнес болгон хэрэгжүүлж санхүүгийн эрх чөлөөнд хүрч болдгыг харуулсан сайн жишээ болж байна. Цаашид бид сурагч, оюутан залуусыг энэ мэт дэмжин ажиллах болно.


6. THE ENTREPRENEURSHIP - A millionaire student was born.
In collaboration with Etugen University in Mongolia to implement and train 1000 entrepreneurship program `` Etugen Entrepreneurship '' since 2018 in order to promote and spread the culture of entrepreneurship in Mongolia. The first result of the program, however, was left behind by teams of 12 prepared for 2018, and during the `` Etugen Demo Day '' held on May 30, 2019, four teams attracted a total of $ 61.3 million. The program is a good example of how young students can achieve financial freedom while pursuing their ideas as a real business. In the future we will support our students and students in this way.
7. SMS Investor Club - Зөв зарцуулалт
SMS төв нь гарааны бизнес эрхлэгчдийг бизнес хийх ур чадвар, ажиллах орчноор нь хангахаас гадна тэднийг санхүүгийн хувьд бэхжүүлэх, дараагийн шатны өсөлтийн хөрөнгө оруулалтыг нь шийдвэрлэх зорилгоор 2019 онд хөрөнгө оруулалтын “SMS Investor Club”- ээ байгууллаа. Энэхүү клуб нь дан ганц хөрөнгө оруулалт хийхээс гадна хөрөнгө оруулалт хийх сонирхолтой хувь хүн, албан байгууллагуудтай хамтран ажилладаг бөгөөд тэдэнд хөрөнгө оруулалтын зөв мэдлэг өгөх, бизнесүүдийг санал болгон ажилладаг. 2019 оны 10 сард инновацийн судалгаан дээр суурилсан “Инномилк” сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрт хөрөнгө оруулалт хийж байгаа бол 2020 онд дахин 3-4 гарааны бизнест хөрөнгө оруулалт оруулахаар төлөвлөн ажиллаж байна.

7. SMS Investor Club
SMS Center launched its SMS Investor Club in 2019 in order to provide startup entrepreneurs with business skills and work environment as well as financially support them and address their next-level growth investments. The club not only invests in, but also collaborates with individuals and businesses interested in investing, offering them the right investment knowledge and businesses. Innomilk is investing in the dairy industry based on innovation research in October 2019, and plans to invest in 3-4 more startups in 2020.
Зөгийнүүдийн хийж бүтээсэн онцлох ажлуудтай танилцсан баярлалаа. Ирэх 2020 онд улам их зүйлийг хамтдаа хийж бүтээхийг уриалж, та бүхэндээ аз жаргал, эрүүл энхийг хүсэн ерөөж байна.
Thank you for reviewing the highlights. Looking forward to happiness and health in the coming 2020, calling for more to come together.
Сэтгэгдэл ( 0 )