“Торгуулиа төлөөгүй тээврийн хэрэгслийг үзлэг, оношилгоонд оруулахгүй”

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 26

Тээврийн цагдаагийн албанаас шинэ жилийн баярын өдрүүдтэй холбоотой замын хөдөлгөөний зохион байгуулалтын талаар өнөөдөр /2019.12.26/ мэдээлэл хийлээ.

Тээврийн цагдаагийн албаны Замын хөдөлгөөн зохицуулах хэлтсийн дарга, хурандаа Б.Батболд “Шинэ жилийн арга хэмжээ зохион байгуулагдаж байгаатай холбоотой согтууруулах ундаа худалддаг аж ахуйн нэгж, байгууллагуудад хийх хяналт шалгалтыг нэмэгдүүлж ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар хоногт 40-50 орчим хүн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байгааг илрүүлсэн нь энгийн өдрүүдээс 50 орчим хувиар нэмэгдсэн байна. Арванхоёрдугаар сарын эхний 20 хоногт 907 хүн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байсныг Тээврийн цагдаагийн алба хаагчид илрүүлсэн. Мөн согтуугаар тээрийн хэрэгсэл жолоодсон үедээ осол гаргасан 39 тохиолдол бүртгэгдлээ” гэв.

Мөн бэлэн бус торгуулийн талаар "Тээврийн цагдаагийн албанаас 2019 онд нэг сая 700 мянган зөрчил илрүүлсэн. Торгууль төлөлтийн байдал өнгөрсөн оны мөн үеийнхээс буурсан. Олон торгуультай тээврийн хэрэгсэл байнга хөдөлгөөнд оролцож байгаатай холбоотой. Тиймээс цагдаагийн шалгадаг багажид жолоочийн торгуулийн мэдээллийг харуулдаг болж, олон торгуультай тээврийн хэрэгслийн бичиг баримтыг хураан авч, торгуулийг төлүүлэх арга хэмжээ авч байна. Мөн олон торгуультай тээврийн хэрэгслийн үйлчилгээнд хязгаарлалт тогтоох, үзлэг оношилгоонд ороход заавал торгуулиа төлсөн байх, жолооны үнэмлэхээ гээгээд дахин авах гэж буй нөхцөлд өмнөх торгуулиудаа өгч байж авах гэх мэт арга хэмжээг авахаар төлөвлөж байна” гэсэн юм.

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(202.21.115.126) 2025 оны 03 сарын 13

Энэ зөрчлийн хууль гэж буруу хуулийг санаачилсан хүнийг тэнгэр ниргэж тахир дутуу болгоосой.Торгууль гэж ил цагаан дээрмийг чбтгөр аваасай бараг чөтгөрийн үйл ажилгаал даа

1  |  0
Zurchliin huuli bol (103.229.120.33) 2025 оны 03 сарын 13

Yamarch shaltgaangui torgodog zurchliin huuli bnaaaaaa.

1  |  0
Ard(103.229.120.33) 2025 оны 03 сарын 13

Offshoriin mungu yahuu hezee irhuu. Batbold gedeg nuhuruu chi ard tumniig basaad bndaa

1  |  0
баагий (103.10.21.38) 2025 оны 03 сарын 13

дарга нарын цагдаа нарын хувийн машинаас бүгд торгуултай шүү заавал торгох гээд байдаг юмаа татвар даатгал зам ашигласны татвараа бүгд төлсөн байгаа тулгаа төлчих байхаа

1  |  0
Хэнчбиш(98.244.106.112) 2025 оны 03 сарын 13

Саяын жагсагчдын дотор татьараа төлөөгүй.. торгуультай хэдэн товариш байсныгтогтоосон болов уу Бүгд эрх бүхий жолооч нар байсан уу?

1  |  1
Хэнчбиш(98.244.106.112) 2025 оны 03 сарын 13

Саяын жагсагчдын дотор татьараа төлөөгүй.. торгуультай хэдэн товариш байсныгтогтоосон болов уу Бүгд эрх бүхий жолооч нар байсан уу?

1  |  1
zzzzz(122.201.24.65) 2025 оны 03 сарын 13

mashiniig ni juramlakh geed khamgiin engiin arga bayna shuu dee. yasan ch archaaguy yum be dee

1  |  0
Top