Б.Отгонбат: Сэлэнгийн цагдаа нар намайг хөдөлмөрийн чадвараа алдтал зодсон

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 25

Сэлэнгэ аймгийн цагдаа нарын хууль бус үйлдлийн талаар иргэн Б.Отгонбат өнөөдөр /2019.12.25/ мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Сэлэнгэ аймгийн Хэрэг бүртгэх албаны дарга хошууч Г.Энхтулга, Эрүүгийн төлөөлөгч, ахмад Ж.Батбаяр, Жижүүр хариуцсан мэргэжилтэн Д.Бүрэнбаатар нар намайг хөгжлийн бэрхшээлтэй болгочхоод одоо хүртэл утсаар дарамталж байна. Надад ямар ч хамаагүй хүнийг надтай хамт хэрэг хийсэн байна гэж надад хэрэг тулган намайг зодсон. 2018 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр намайг цагдаагаас дуудаж, "Зоригоо гэдэг хүнтэй хамт машины цонх хагалсан байна. Хүн дээрэмдсэн байна” гэж хэлсэн. Зоригоо гэдэг хүнийг би танихгүй. Энэ талаараа хэлсэн. Гэтэл намайг гавлаж, эрүүдэн шүүж байхдаа тэдгээр цагдаа нар согтуу байсан. “Хээр хаяна шүү” гэж сүрдүүлсэн, есөн цагийн турш зодсон. Зодуулсны улмаас би хөдөлмөрийн чадвараа 35 хувь алдсан. Одоо миний баруун хөл мэдээгүй болсон. Би цагдаа нартай холбоотойгоор гомдол гаргаж, Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр орсон боловч иргэний журмаар шийдэх нэхэмжлэх тогтоол гаргаад өнгөрөөчихсөн. Энэ чинь эрүүгийн хэрэг шүү дээ. Миний биед учруулсан гэмтлээс болж би Монголд хоёр удаа хагалгаанд орсон. Өмнөд Солонгост дахин хагалгаанд орох шаардлагатай гэсэн эмчийн дүгнэлт гарсан. Болсон явдлаас хойш нэг жил гаруй хугацаа өнгөрөхөд цагдаа нар миний хохирлыг барагдуулаагүй, ямар нэгэн шийтгэл хүлээгээгүй, ажлаа хийгээд явж байгаад маш их гомдолтой байна” гэв.

Сэтгэгдэл ( 15 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
К(150.129.143.150) 2025 оны 03 сарын 13

Сэлэнгийн. Цагдаа нар гэж ухэж бсан новшнууд ялыг нь нэмэх хэрэгтэй

1  |  0
Зочин(202.21.109.152) 2025 оны 03 сарын 13

хүлээн зөвшөөрсөн. Харин шүүх, прокурортой нийлж байгаад ёстой тэнэгтсэн байдаг. Ямарч нотлогоогүй юман дээр АЖИЛАА ХИЙЖ ЯВСАН ЦАГДААГ ЧАМ ШИГ АНДА ХЭДЭН БОР ТӨГРӨГӨӨР ХУДАЛДДАГ БААГИЙГ ХОХИРОГЧ ГЭЭЖ ҮЗЭЭД ТЭД НАРЫГ ШИЙТГЭСЭН БАЙДАГ. ХэТ олон юм хэвлэлээр ярьж байгаад өӨрөөр нүдний буулай болох вий.

2  |  0
Зочин(202.21.109.152) 2025 оны 03 сарын 13

Хэргийн материалтай зах цухаас нь танилцсан. Отгонбатаа чи найз Зоригоогоо хаан байгаа газрыг зааж өгнө гээд цагдаа нартай тохиролцсон байсан штээ. Тэгээд өөрийгөө их үнэд хүргэх гэж басгүй бяраа мэдэхгүй баж цагдааг авч шидэх гэж байгаад даагаагүй дэрээс унаагаасан байдаг. Ингэээд хамт Бага нуур явж Зоригоо найзыгаа худалдах гэсэн чинь нөгөө нь хаягтай байхгүй байсан. Мэдээлэл чинь худлаа болонгууд мөнгө өгөхгүй гэсэн чинь чи баашлаад эхэлсэн дээ. Хэн ч чамайг зодоогүй харин чи гэрч нарт худлаа ярьж өрөвдүүлж байгаад тэд нараараар худалл мэдүүлэг өгүүлсэн байдаг. Нөгөө хэд нь худал ярьсан

1  |  0
Zochin(192.82.75.107) 2025 оны 03 сарын 13

Hun zodoj, tahir dutuu bolgoj bdg ymar yos zuigui tsagdaa nar ve? Udirdah baiguullaga n ene heregt ?-laa handuulj, zaluud nuhun tulbur, emchilgeenii zaedaliig n olgokh bailgui dee..\n??!!@

1  |  0
(202.179.26.222) 2025 оны 03 сарын 13

ene uls yaanada yaana

1  |  0
cvhh(103.26.194.120) 2025 оны 03 сарын 13

tsagdaa nar ene zaluud hohirliig ni uguuch. Darganariiin uliig bolohooor doloogood

1  |  0
иргэн(192.82.76.227) 2025 оны 03 сарын 13

Энэ худалч нөхрийн бичлэг фэсээр нэг яваад байна шдээ. Суг таягаа тулахгүй барьчихсан , гэртээ ямар ч таяггүй юм зөөгөөд явж гүйж байгаа бичлэг.

1  |  2
You (192.82.70.229) 2025 оны 03 сарын 13

Yasan ch baisan tsagdaa yagaad hun zoddig bna.

2  |  0
Bat(69.181.188.230) 2025 оны 03 сарын 13

Ene Baliar uls ustaasai!,!!!

1  |  2
Азаа(103.26.194.15) 2025 оны 03 сарын 13

Монголын цагдаа хогийн шуудайнууд болсоншдээ мөнгөтэй хүний өмнө бөхийж бөгс долоогчид болсон

3  |  0
Bud (24.19.4.149) 2025 оны 03 сарын 13

Shudarga yosnii tuluu bosoh tsag bolsoon ard tumeen!!!

5  |  0
mgl(103.9.90.130) 2025 оны 03 сарын 13

erguu tamlagch malnuudiig uursdiig ni yag adilhan 9 tsag tasraltgui zodoj tahir tatuu bolgoh heregtei\n

3  |  0
туйл (66.181.166.134) 2025 оны 03 сарын 13

Ийм маягаар хохирсон иргэд нэгдээд том жагсаал хийгээч ээ? Сонгууль ойртож бгаа энэ үед эрх баригчдын чих дуулгавартай болсон шүү?

4  |  0
zochin(192.82.75.117) 2025 оны 03 сарын 13

tsagdaa xun bish turiin ner zuusen ixej dald orson ulugchi baixgui yu

2  |  0
балай юм. хөөрхий(43.228.131.196) 2025 оны 03 сарын 13

өөрсдийг нь алах юмсан. Нөхрөө алдсан Болортой нэгдэж тэмцэх хэрэгтэй. Өөр бусад хохирсон иргэд нийлэн тэмц.

2  |  1
Top