ОРХОН: Мод тарьж ургуулсан иргэдийг урамшууллаа

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 23

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 63 дугаар зарлигийн дагуу бүх нийтээр мод тарих ажилд идэвх зүтгэл гарган Эрдэнэт хотдоо мод тарьж ургуулсан, ногоон байгууламж байгуулсан 6 иргэн, нэг аж ахуйн нэгжийг урамшууллаа. Энэ жилийн хувьд мод тарих ажлыг зохион байгуулах тухай аймгийн Засаг даргын захирамж гарсан байна. Захирамжаар ажлын хэсгийг байгуулж, найман байрлалд одоогийн байдлаар 70500 мод тарьж улсын чанартай А1001 автозамын дагуу 1500 мод тарьж суулгажээ.

Төр, хувийн хэвшлийн 40 гаруй байгууллага мод тарих ажилд жилийн жилд оролцдог байна. Харин иргэд аж ахуйн нэгжүүдийн дунд жил бүр мод тарих уралдаан зарлаж урамшуулдаг уламжлалын дагуу энэ удаа хашаандаа хамгийн их мод бут тарьсан иргэд, аж ахуй нэгжийг ийнхүү урамшуулжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
erka(192.82.71.78) 2020 оны 03 сарын 29

knaana knezee iim olon mod a1001 zamiin daguu tarisan yum be knezeenii medee be

0  |  0
Top