Тээврийн хэрэгсэл ХУЛГАЙЛСАН хүүхдүүдийг цагдаад хүлээлгэн өгчээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 12 сарын 05

Өнөөдөр 14:00 цагийн үед 11-15 насны таван хүүхэд тээврийн хэрэгсэл жолоодон, замын хөдөлгөөнд оролцсон зөрчлийг Тээврийн цагдаагийн албаны албан хаагч  илрүүлснийг мэдээлсэн.

Тэгвэл Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсээс өгч буй мэдээллээр "Toyota Ist" маркийн машиныг жолоодож явсан 11-15 насны таван эрэгтэй хүүхэд өмнө нь гэмт хэрэг үйлдэж байсан нь тогтоогджээ.

Тодруулбал,   иргэдийн  тээврийн хэрэгслийг түлхүүр тааруулан удаа дараа хулгайлж байсан нь тогтоогдсон гэв. Тиймээс хүүхдүүдийг харьяаллын дагуу Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст хүлээлгэн өгчээ. 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ayultai yum be(202.126.89.62) 2019 оны 12 сарын 05

yaanaa hun dairval, etseg ehchuud ni anhaaraach ee hashraah heregtei umnu ni hereg hiij baisan bol ayultai amitad boloh ni dee

0  |  0
Top