САЙН МЭДЭЭ: Зургаан хүүхдийн ээж Г.Эрдэнэчимэгийг орон гэртэй болгож, ажилд орууллаа

Админ | Zindaa.mn
2019 оны 12 сарын 01

Дотоод хэргийн их сургуулийн Ахлагчийн сургуулийн сонсогчид эргүүл хийж явахдаа зургаан охинтойгоо амьдардаг Г.Эрдэнэчимэг гэх эмэгтэйтэй таарч, түүний бяцхан охидтойгоо ус зөөж яваа бичлэгийг сошл орчинд түгээсэн билээ.

Өөрийн гэсэн орон гэргүй, өрх толгойлсон ээжид туслах хүсэлтэй маш олон хүн сонсогч нарт хандсан учраас “Ирээдүйд гэрэлтэх зүрхний төлөө” сайн үйлсийн аяныг Дотоод хэргийн их сургуулийн Ахлагчийн сургуулийн багш, ажилтан, оюутнууд хамтран санаачилж, Г.Эрдэнэчимэг бүсгүйд туслахаар сэтгэл нэгдсэн юм. Сайхан сэтгэлтэй хүмүүсийг нэгтгэсэн Дотоод хэргийн их сургуулийн /ДХИС/ Ахлагчийн сургуулийн багш, алба хаагч, сонсогчдын санаачилан зохион байгуулсан “Ирээдүйд гэрэлтэх зүрхний төлөө” сайн үйлсийн аян өнөөдөр өндөрлөж, зургаан охинтой ѳрх толгойлсон эмэгтэй Г.Эрдэнэчимэгийг ѳѳрийн гэсэн өргөө цагаан гэртэй болгож чадлаа. Мѳн Г.Эрдэнэчимэгийг ДХИС-д ажилд оруулсан байна.

Сайн үйлсийн аянд нэгдсэн байгууллага, иргэдийн тусламжтайгаар Г.Эрдэнэчимэгийн гэр бүлд өргөө цагаан гэр, гэрийн тавилга, хувцас хунар, цахилгаан бараа, хүүхдийн хичээлийн хэрэгсэл, тоглоом, хүнс, сайжруулсан түлш зэрэг бусад эд зүйлийг нь хүлээлгэн өгсөн байна. Энэхүү арга хэмжээнд ДХИС-ийн Ахлагчийн сургуулийн захирал, цагдаагийн хурандаа Г.Ганбаатар тэргүүтэй тус сургуулийн хамт олон, “Домогт хийц” ХХК, “Ривер клуб”, “Хобби зон” ХХК-ийн төлөөлөл оролцож, Г.Эрдэнэчимэгийн гэр бүлд сайн сайханыг хүсч, гэр, хашаа, бусад эд зүйлийг нь хүлээлгэн өгч гарын бэлэг гардуулав. Энэ үеэр олон хүүхэдтэй ээж Г.Эрдэнэчимэг аянд нэгдэж, тусламжийн гараа сунгасан хүн бүрт талархсанаа илэрхийллээ.

“Ирээдүйд гэрэлтэх зүрхний төлөө” сайн үйлсийн аян найман хоног үргэлжилсэн бөгөөд энэ хугацаанд Ахлагчийн сургуулийн сонсогчид хүйтнийг үл ажран газар ухаж, хашаа хатгасан байна. Мөн аян хүрээнд “Түмний байр” төслийн хамт олон Г.Эрдэнэчимэг бүсгүйд 40 шуудай сайжруулсан түлшээр сэтгэлийн хандив өргөсөн бол “EMALIDENT” шүдний эмнэлгийн эмч нар Г.Эрдэнэчимэг болон түүний охидод амны хөндийн үзлэг, эмчилгээ хийжээ. Түүнчлэн Дотоод хэргийн их сургуулийн 210 сонсогч, оюутан сайн дураараа сайжруулсан түлш савлан цалингаа "Ирээдүйд гэрэлтэх зүрхний төлөө" сайн үйлсийн аянд хандивласан байна.

Мөн Ахлагчийн сургуулийн Хилийн албаны тэнхимийн багш, алба хаагчид Г.Эрдэнэчимэгийн гэр бүлд хөргөгч, цахилгаан зуух зэрэг эд зүйлийг хүлээлгэн өгөв.
Аяны хүрээнд байгууллага, иргэдээс 15 сая орчим төгрөгийн хандив цуглажээ. Энэ мөнгийг гэр, хашаа, амбаар барих, бусад шаардлагатай эд зүйлд зориулж үлдсэнийг нь Г.Эрдэнэчимэгийн хүүхдүүдийн “Голомт банк”-ны хадгаламжийн дэвтэрт хадгалуулсныг Ахлагчийн сургуулийн дамжааны захирагч-багш, цагдаагийн ахлах дэслэгч Л.Батсүрэн онцоллоо.

“Ирээдүйд гэрэлтэх зүрхний төлөө” аяныг амжилттай зохион байгуулсан Ахлагчийн сургуулийн хамт олон, тус сургуулийн Цагдаагийн албаны тэнхимийн ахлах багш, цагдаагийн хошууч Х.Эрдэнээ, дамжааны захирагч-багш, цагдаагийн ахлах дэслэгч Л.Батсүрэн, сонсогчдод Г.Эрдэнэчимэгийн гэр бүл, иргэд талархал илэрхийлсээр байна.

Дотоод хэргийн их суруулийн Цагдаагийн сургуулийн 323 дугаар дамжааны сонсогчид мөн энэ сарын 24-ний өдөр  “Халуун сэтгэл” уриан дор хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд туслаж, Чингэлтэй дүүргийн “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн  холбоо”, “Гэгээлэн төв” төрийн бус байгууллага, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн өдөр өнжүүлэх төвтэй хамтран дөрвөн айлын түлээг бэлдэх, ус зөөж, хашаа хороог нь цэвэрлэх ажлуудыг хийж тусламжийн гараа сунгасан байна. Үүгээр зогсохгүй “Гэгээлэн төв”-ийн өдөр өнжүүлэхэд хамрагддаг хөгжлийн бэрхшээлтэй, зургаан настай хүү н.Чинзоригт  тэргэнцэр хандивлажээ.

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

Сэтгэгдэл ( 42 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Oki(202.55.191.130) 2019 оны 12 сарын 22

Mundag huuhduud yma baharhaj bn ta buheneer

0  |  0
Бурмаа(103.26.193.128) 2019 оны 12 сарын 04

Сайхан сэтгэлтэй хүмүүсд бүгдэд нь баярлалаа.Өөрөө авсан мэт баярлаж байна.Бид эвлэвэл ийм хүчтэй шүү

0  |  0
zz(103.229.121.218) 2019 оны 12 сарын 03

Эрчүүд минь. Сайхан хөвгүүд минь ямар сайхан сэтгэлтэй юм бэ. Монгол хүний сайхан сэтгэл ... Бурхан минь уйлах нь... Та нартаа аз жаргал эрүүл энхийг хүсье

1  |  0
Зочин(66.181.190.247) 2019 оны 12 сарын 03

Үрийн буян гэж энэ дээ. Ийм олон сайхан охинтой алзахгүй ээ

1  |  0
Eetsoo(172.58.21.190) 2019 оны 12 сарын 03

Yostoi ih bayarlaj baina ta buhnii ajil suralgad amjilt husie

1  |  0
Баярлалаа(202.126.89.56) 2019 оны 12 сарын 03

Сайхан санагдаад бүр нулимс гарах нь ээ.Энэ их хаыр итгэлийг дааж л явах л үлдлээ дээ

1  |  0
Номин(103.212.116.84) 2019 оны 12 сарын 03

Ямар сайхан мэдэн вэ,Үнэхээр анх усаа зөөж яваа бичлэгийг нь үзээд өр эмтэрч, уйлж байлаа.Та бүхэндээ баярлалаа.Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

1  |  0
bUKA BULGAA(103.26.192.163) 2019 оны 12 сарын 03

Өөрөө авсан юм шиг л баярлаж сууна. Та нараараа маш их бахархаж байна\n

1  |  0
Nyama(27.84.178.39) 2019 оны 12 сарын 02

DHIS-n zahiral G.Ganbaatar bolon 323-r damjaanii sonsogch nartaa bolon busad handiw tuslamj vzvvlsen bvh hvndee ervvl enh,sain saihan bvhniig hvsen eruuj,buyan chin butsaad budaa shig arwijih boltugai gej hvsen eruue

0  |  0
Зочин (64.119.16.128) 2019 оны 12 сарын 03

Сайхан сэтгэлийн өглөг буян буцаж заавал ирнэ. Мундаг залуус даа баярлалаа.охин үрсүүд жаргах болтугай

1  |  0
delgertsogt(202.126.88.162) 2019 оны 12 сарын 02

ta buhen duu nartaa chin setgeleesee bayrlalaa ene chini l mongol hun gej ur nemgen setgel saihnii uchir orshij baigaa yum shuu ah ni mongoliin mini ireedui zaluusiin setgehkui uur mundag baigaad baharhaad barashgui busdiig hairlaj balj busdaar hairluuldag busdiig hundelj baij busdaar hundluuldeg gedegiig bidnii uwug deed es helsen baidag yum ene bol Momgol hunii baharhal yum bidend uwug deedes mini saihan setgel tsewer agaar tsengeg us tselger tal ene delhkiin sor bolson mongol Ekh oriig mini zayaasand bid mongolchuud ajtai huwitai humuus mongoiin ireedui ta nartaa udur bur zuwiig setgeerei

1  |  0
bb(73.212.137.55) 2019 оны 12 сарын 03

Үнэхээр бахархаж бас талархаж байна.Ирээдүйн монголын төрийг барилцах шилдэг залуусдаа амжилт\nхүсье.Сайн үйлс дэлгэрэх болтугай.

1  |  0
САЙН ИРГЭН(202.9.46.70) 2019 оны 12 сарын 02

Зөв өө, шүүмжлэгчид бол хувиа хичээгсэд

0  |  0
Tseegii Baagii(66.181.161.31) 2019 оны 12 сарын 02

Бахархаж байна. Буян нь дэлгэрэг

0  |  0
Tsolmon Erdene(122.201.21.90) 2019 оны 12 сарын 01

Mundag zaluuchuud baiguullaga mongoliin ard tumendee hamgiin sain saihniig husie sain uils buhen delgereh boltugai

0  |  0
Zochin (37.170.44.161) 2019 оны 12 сарын 01

Saihan bagch oyutnuudad bayr hurgie

1  |  0
Tuul(66.181.185.135) 2019 оны 12 сарын 01

Bayrlalaa

0  |  0
6 хvvxд(192.82.67.169) 2019 оны 12 сарын 02

6 хvvxдээ эхнэртээ даатгаад л байж байгаа эцэгт тооцох хариуцлага байна уу.

3  |  0
Байгалмаа(103.57.93.66) 2019 оны 12 сарын 02

Энэ ажлыг эхлүүлсэн тусалсан залуучууд хамт олон хүмүүс ямар агуу сайхан сэтгэл зүтгэл вэ? Та нарын ажил амьдрал мөнхөд дэлгэрч байг.

5  |  0
Мэндээ(202.126.89.45) 2019 оны 12 сарын 02

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай

4  |  0
гэр (202.9.46.55) 2019 оны 12 сарын 02

6 хүүхэд төрүүлсэн эмэгтэйд төр засгаас шууд 3 өрөө өгөөч ээ, юун гэр вэ?

2  |  6
ариун(202.126.88.132) 2019 оны 12 сарын 02

сайхан сэтгэлтэй сонсогч захирагч нарт амжилт хүсье мѳн чимгээ бүсгүй болон түүний охидод сайн сайхан бүхнийг ерѳѳж бна

6  |  0
az(66.181.191.174) 2019 оны 12 сарын 01

yamar saihan medee vee.yasam huurhun hvvhdvvd ve,bvgded ni a zjargal hvsiee

6  |  0
Уншигч(66.181.178.58) 2019 оны 12 сарын 02

БУЯН БУЦАЖ ИРЭХДЭЭ БОРОО ШИГ АСГАРНА. Соносгч нар буянтай үйл хийжээ. Одоо ээж нь хайр дааж амьдрах нь ухамсар мэднэ дээ. САЙХАН АЖИЛТАЙ БОЛНО ГЭДЭГ ЧИНЬ АМЬДРАЛЫН БАТАЛГАА ШТ.

3  |  1
Wow(66.181.161.103) 2019 оны 12 сарын 01

Mundag

0  |  0
Зочин(202.55.188.34) 2019 оны 12 сарын 02

Зөв явбал зөаөөн2 замбуулин гэж , өөрөө их зөь бодолтой , арчаатай цэвэрч бүсгүй байна лээ , 6 сайхан үрстэйгээ аз жаргалтай сайхан амьдрхарай

2  |  0
Энхмаа(173.73.17.18) 2019 оны 12 сарын 01

0  |  0
Амгалан(202.21.107.14) 2019 оны 12 сарын 01

Мундаг юмаа АЖИЛД сургуульд өндөр амжилт хүсье!!!!тусламж нүдээ олсонд хүн бүр баяртай байна\n

4  |  0
Амгалан(202.21.107.14) 2019 оны 12 сарын 01

Мундаг юмаа АЖИЛД сургуульд өндөр амжилт хүсье!!!!тусламж нүдээ олсонд хүн бүр баяртай байна\n

1  |  0
Амгалан(202.21.107.14) 2019 оны 12 сарын 01

Мундаг юмаа АЖИЛД сургуульд өндөр амжилт хүсье!!!!тусламж нүдээ олсонд хүн бүр баяртай байна\n

2  |  0
Амгалан(202.21.107.14) 2019 оны 12 сарын 01

Мундаг юмаа АЖИЛД сургуульд өндөр амжилт хүсье!!!!тусламж нүдээ олсонд хүн бүр баяртай байна\n

2  |  0
Зочин(64.119.22.234) 2019 оны 12 сарын 01

Ямар сайхан мэдээ вэ

1  |  0
(202.67.77.125) 2019 оны 12 сарын 01

Saihan medee be\nTusalsan buh humuust n bayrllaa

2  |  0
(202.67.77.125) 2019 оны 12 сарын 01

Saihan medee be\nTusalsan buh humuust n bayrllaa

1  |  0
(202.67.77.125) 2019 оны 12 сарын 01

Saihan medee be\nTusalsan buh humuust n bayrllaa

1  |  0
bi(66.181.176.78) 2019 оны 12 сарын 01

Mundag eruul enh osoj tornioroi

1  |  0
Bandi Munguncimeg (202.9.40.179) 2019 оны 12 сарын 01

Saihan medee bna.Busguin tsarai gerelteed saihan bn shuu.Tanai albanihand eruule nkh az jargal indeed bayasliig husii.bayarlalaa

2  |  0
Turuu(192.82.74.240) 2019 оны 12 сарын 02

Mundag hamt olon bn bayar hurgie

3  |  0
Zaya(66.181.161.108) 2019 оны 12 сарын 02

Bayar hurgey mundag zaluuchuuddaa

2  |  0
Sarantuya(64.119.20.148) 2019 оны 12 сарын 02

Saihan setgelt hvmvvsd bayrlaj bna ...mundag bna shvv

2  |  0
Шагай (64.119.20.63) 2019 оны 12 сарын 02

Сайхан мэдээ вэ мундаг хамт олонд баяр хүргэе ээ

4  |  0
бат(66.181.185.162) 2019 оны 12 сарын 02

Жинхэнэ эх орончид, баатарлаг хөьгүүд, охид гэдгээ та бүхэн харуулж чадсанд байр хүргэе. та нараар олон түмэн бахархаж байгаа шүү. Та барын цаашдын сурлага хүмүүжил, ажил үйлсэд нь амжмжилт хүсье

8  |  0
Top