У.Хүрэлсүх, Д.Медведев нар ХИЙН ХООЛОЙ-н асуудлыг хэлэлцэнэ

2019 оны 12 сарын 01

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхий сайд Д.А.Медведевийн урилгаар арванхоёрдугаар сарын 3-6-ны өдрүүдэд ОХУ-д албан ёсны айлчлал хийнэ.

Тэгвэл Ерөнхий сайдын айлчлалын хүрээнд яригдах асуудлуудын эхэнд байгалийн хийн хоолой бичигдэж байна. В.Путин  ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий нийлүүлэх хоолойг Монголын газар нутгаар дайруулан барих асуудлыг шийдэхийг "Газпром"-ын гүйцэтгэх захирал Алексей Миллерт өнгөрсөн есдүгээр сард даалгасан.

Түүнчлэн хоёр улсын Ерөнхий сайд нар ганцаарчилсан уулзалтаараа хийн хоолойн асуудлыг шийдвэрлэхтэй холбоотой яриа хэлэлцээ хийнэ гэсэн хүлээлт байна. 

Дашрамд сануулахад, Хойд хөршөөс өмнөд хөрш рүү байгалийн хийн нийлүүлэх “Сибирийн хүч -1” хоолой  арванхоёрдугаар сарын 2-ноос хий нийлүүлж эхэлнэ. Уг  хийн хоолойг нээх үйл ажиллагаанд В.Путин, Ши Жинпин нар оролцох юм.   “Сибирийн хүч -1” хийн хоолойгоор жилдээ  38 тэрбум метр куб хийг БНХАУ руу нийлүүлэх төлөвлөгөөтэй.  Якут дахь Чаяндины ордоос Благовещенск рүү татсан хоолойгоор БНХАУ руу хий очих юм.

“Сибирийн хүч -1” хоолой ашиглалтад орох нь Монголоор дайруулан барьж магадгүй гэгдэх “Сибирийн хүч-2” хоолойн асуудлыг хойшлуулж мэднэ гэсэн байр суурийг зарим шинжээчид хэлж байсан. Тиймээс Монгол, Оросын Ерөнхий сайд нар ямар ойлголцол хийгээд тохироотой салах нь анхаарал татаж байна. 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЗОЧИН(192.82.66.139) 2019 оны 12 сарын 02

ЭНЭ ТАЛААРАА ХҮРЭЛСҮХЭД САЙН БИЧИЖ ӨГӨӨД ЯВУУЛ

0  |  0
matilda(197.234.221.55) 2019 оны 12 сарын 01

Сайн байцгаана уу ноёнтоон\nБид хувь хүмүүсийн хооронд мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох зорилгоор зээл олгодог санхүүгийн бүтэц юм.\nХэрэв танд хувийн төсөл байгаа бол; Эсвэл санхүүжилт хэрэгтэй.\nХэрэв та сонирхож байвал бидэнтэй шууд холбоо барьж, зээлэхийг хүсч буй дүн, эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү.\nБидэнтэй холбоо барина уу: matildalecoustre@gmail.com\nwhatsapp: 0033 7 52 89 40 37

0  |  0
mongol(103.229.123.171) 2019 оны 12 сарын 01

Hiin hooloig mongoloor dairuulana gej neg ih huurtsugluud hereggui tuunees iluu chuhal shiideh asuudal oros mongoliin hoorond bn yu ve gevel hudaldaanii tatvariin asuudal bas mongoliin usan tsahilgaan stantsiin asuudluud bn edgeeriig l shiidverlechihvel hurelsuhiig jinhneesee demjih heregtei hiin hooloig tanaihaar damjuulana geed orosuud moligo umhuulj busad mongol ulsad nen heregtei baigaa asuudluudiig shiidehgui zailshiigeed bn tiim bolohoor hiin asuudlaa tur hoish taviad busad asuudlaa yaaraltai shiid

0  |  0
Top