Монголын татвар төлөгчдийн үйлдвэрчний эвлэлийн холбооноос Монгол Улсад дээд удирдлагаасаа эхлэн авлига, хээл хахуульд газар авсан талаар болон нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэх болсон үндэслэлийг үнэн мөнөөр ил болгох, эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газрын бүтэц зохион байгуулалтыг шинэчилж, авилгад холбогдсон хүмүүст хуулийн арга хэмжээ авах шаардлагатай байгаа талаар хэвлэлийн хурал хийлээ.
Төрийн байгууллагын бүх шатанд жижиг авлига цэцэглэж, дарамт шахалт үзүүлэх замаар, хуулийн гох дэгээ хэрэглэх, аргагүйн эрхэнд оруулж авлига авдаг тогтолцоо бий болоод удаж байна. “Жижиг” авлигаас том авлига үүсдэг. Ард иргэд ажил хэргээ бүтээхийн тулд аргагүйн эрхэнд хахууль өгч, авлигыг даамжруулж байгаа нь ч үнэн. Энэ нь нийгэмд маш хортой. Төрийн албан хаагчдын энэ ёс зүйгүй үйлдлийг илрүүлж, холбогдох шийтгэлийг эдлүүлэх ёстой талаар тус холбооны тэргүүн С.Чулуунбаатар хэлээд “Ард түмэн та бүхэн ужгирч, ялзарсан энэ сэтгэлгээ, хүнд суртлыг халж, жижиг авилгыг нууж хаалгүй зоригтой хэлж илчлэх хэрэгтэй” гэв.
Нийгэмд бий болсон зохисгүй үйлдлийг зогсоохын төлөө “Авлигын эсрэг бүх нийтээр тэмцье” хугацаагүй хөдөлгөөнийг өрнүүлж, цаашид “жижиг” авлигачдын энэ мэт хэргийг баримттайгаар олон нийтэд хүргэж ажиллахаа тэд мэдэгдлээ.
Хурлын дараагийн асуудал бол Эрүүл мэндийн даатгалын газрын байцаагч Н.Гэрэлмаа нь ажлын байран дээр авахыг хүсээгүй өндөр үнэтэй бараа бүтээгдэхүүн хүчээр шахаж зардаг гэж "Хүүхдийн төлөө амьдрах ухаан" төвийн захирал Т.Эрдэнэцэцэг хэлэв. Тухайлбал, 180 мянган төгрөгийн үнэтэй пүүз хүчээр зарсан төдийгүй авахгүй бол ажилгүй болно гэж сүрдүүлдэг гэж эд баримттай нь дэлгэв. Дарга нар нь үнэгүй сувилуулах эрхийн бичиг, сүү, цагаан идээ авч, ажилчдадаа шуудайтай хувцас ажлын цагаар шахдаг нь төрийн албан хаагчдын ёс зүйд нийцэшгүй.
Мөн тэрбээр “Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга И.Энхбат нь албаны мөнгө идээд 2018 оны эхээр ажлаасаа халагдсан боловч, мөн оны дундуур мөн газрынхаа Хяналт шалгалтын албаны дарга болчихсон биднийг дарамтлаад явж байна. Бид тэднээс айхгүй тэмцэнэ. Бид нэг ёсондоо энэ шударга бус үйлдлийг илчилснийхээ төлөө өөрсдийгөө золиосолж байгаа. Ийм хүмүүсээс төрийн байгууллага салсан цагт хөгжинө. Цаана чинь гадаад, дотоодын сургууль төгссөн, мэдлэг, боловсролтой залуус олон байна” гэлээ.
Нийгэмд бий болсон зохисгүй үйлдлийг зогсоохын төлөө “Авлигын эсрэг бүх нийтээр тэмцье” хугацаагүй хөдөлгөөнийг өрнүүлж, цаашид “жижиг” авлигачдын энэ мэт хэргийг баримттайгаар олон нийтэд хүргэж ажиллахаа тэд мэдэгдлээ.

Сэтгэгдэл ( 1 )
MANAI YAMNII SOGTUU SAID SARANGEREL MONOSOOS AVLIGA AVCH EMNIIH NI UNIIG 5 DAHIN NEMSEN BNA. TENEG DURAK UM AA.