“Россия Сегодня” агентлагийнхан Монголд

Ж.Сондор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 27

МУБИС, ХИС, Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн урилгаар ОХУ-ын хамгийн том мэдээллийн агентлаг болох “Россия Сегодня” олон улсын мэдээллийн агентлагийн тусгай сурвалжлагч Дмитрий Виноградов сэтгүүлчдэд зориулан лекц тавихаар болжээ.

"Халуун цэг дээр хэрхэн ажиллах тухай" Донбасс, Сири, Иракийн жишээ дээр иш татан явагдах тус лекц арваннэгдүгээр сарын 28-ны Пүрэв гаригийн 10:30 цагаас ХИС-ийн хичээлийн 4-р байрны 702 тоот лекцийн танхимд болно.

Мөн арваннэгдүгээр сарын 28-ны Пүрэв гаригийн 16:00 цагаас МУБИС дээр “Россия Сегодня” агентлагийн зөвлөх Олег Дмитриев “Мэдээллийн эх сурвалжтай хэрхэн ажиллах", "Сонирхол татахуйц шинжээчийг хэрхэн олох, тэдэнтэй яаж ярилцах” сэдвээр тус тус лекц (дагалдсан орчуулгатай) унших тул эрхэм сэтгүүлчдийг хүрэлцэн ирэхийг урьж байна. 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top