ӨНӨӨДӨР: Монгол бахархлын өдөр тохиож байна

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 11 сарын 27

Их эзэн Чингис хааны мэндэлсний ой, өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн, “Монгол бахархлын өдөр” өнөөдөр /2019.11.27/ тохиож байна.

ШУА-ийн болон холбогдох ажлын хэсгийн дүгнэлтэд үндэслэн Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдрийг өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнд гэж тогтоосон бөгөөд 2012 оны Ерөнхийлөгчийн 4 тоот зарлигаар бүх нийтээр амрах, их эзэн хааны ойг Монгол бахархлын өдөр болгон тэмдэглэх болсон юм.

Энэ өдөр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан хүмүүсийг ”Чингис хаан“ одонгоор шагнадаг уламжлалтай. 2005 оноос "Чингисийн одон"-г олгож эхэлсэн бөгөөд 2007, 2008, 2018 онуудад олгохгүй алгасаж байжээ.

Энэ жилийн хувьд "Чингис хаан" одонг The Hu хамтлагт хүртээхээр болсон ба шагнал гардуулах ёслол морин цагт эхэлнэ. 

Мөн үүний дараа буюу 14:00 цагаас "Буянт-Ухаа" спортын ордонд чансаа өндөр 128 бөхийн барилдаан болно. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top