ХУР ТУНАДАС: Өнөөдөр /2019.11.27/ Монгол-Алтай болон Хөвсгөлийн уулархаг нутгаар, маргааш баруун аймгуудын нутгийн зарим газар болон төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, арваннэгдүгээр сарын 29-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 30-нд төв болон зүүн аймгуудын нутгаар, арванхоёрдугаар сарын 1-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.
САЛХИ: Арваннэгдүгээр сарын 26-нд зүүн аймгуудын нутгаар, 28-нд Алтайн салбар уулсаар, 29,30-нд ихэнх нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
АГААРЫН ТЕМПЕРАТУР: Арваннэгдүгээр сарын 27, арванхоёрдугаар сарын 1-нд нутгийн зүүн хагаст, арваннэгдүгээр сарын 29, 30-нд нутгийн хойд хэсгээр хүйтний эрч чангарч, Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 21-26 градус, Хангайн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 29-34 градус, өдөртөө 16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна.

Сэтгэгдэл ( 0 )