Сэтгүүлч М.Уянгын эмчилгээ АМЖИЛТТАЙ болж, эмнэлгээс гарлаа

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 19

Хэвлэл мэдээллийн салбарт үр бүтээлтэй ажиллаж, үзэгч, уншигч олноо хүндлэгдсэн ETV телевизийн сэтгүүлч эмэгтэй М.Уянга хүнд өвчний улмаас БНСУ-д эмчлүүлэх болж, мэргэжил нэгт нөхөд нь хандивын аян зарласан билээ.

Тэрбээр хамгийн гол эмчилгээ болох бөөр шилжүүлэн суулгах хагалгаагаа БНСУ-ын Сөүл хотын "Сөүл Асан" эмнэлэгт хийлгэж, сар гаруй хугацаанд хэвтэж эмчлүүлсэн юм. 

Тэгвэл сэтгүүлч М.Уянгын бие сайжирч, эмнэлгээс гарчээ. Тэрбээр энэ тухайд өөрийн фэйсбүүк хуудснаа "Сөүл Асан эмнэлэгт сар гаран хэвтээд мундаг эмчийн хагалгаа ,хяналт, эмчилгээний ачаар эрүүл саруул болоод эмнэлгээсээ гарлаа. Том давааны ард гарч чадлаа. Өнөөдрийн энэ сайхан өдрийг манай гэр бүлд бэлэглэсэн салбарынхаа сайхан сэтгэлт сэтгүүлчид, хайртай хамт олон, надад хандив илгээж, сэтгэлийн дэм хайрласан бүх хүмүүст гүнээ талархаж байна. Бас "Сөүл Асан" эмнэлгийн чадварлаг хамт олонд талархаад баршгүй нь ээ. Эмнэлэгтээ дахиад хэд хэдэн удаа шинжилгээ өгч хянуулаад, сарын дараа Монголдоо очно оо" хэмээжээ.
 


 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(59.153.85.68) 2019 оны 11 сарын 20

Монголчууд мундаг юмаа. Одоо Нураг аварчихвал...

2  |  0
Top