“Нийслэлийн нутаг дэвсгэрт хэрэгжүүлж буй сайжруулсан шахмал түлшний хэрэглээ, анхаарах зарим асуудал” сэдэвт ерөнхий хяналтын сонсгол эхэллээ.
Сонсгол зохион байгуулах тухай хүсэлтийн үндэслэл шаардлын тухай Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Ц.Баатархүү “Агаар орчин, хөрсний бохирдлыг шийдэх шийдэл бол 2012-2016 онд эхлүүлсэн гэр хорооллын дахин төлөвлөлт. Сайжруулсан түлш, зуух бол завсрын шийдэл. Өнөөдрийн хэлэлцэж байгаа сайжруулсан түлшний асуудлаар зарим албан тушаалтнуудын албан мэдэгдлүүд өөр өөр байгаа учраас иргэд олон түмэнд нэгдсэн мэдээлэл өгье. Иргэдийн санаа бодлыг сонсох үүднээс нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэр бүхий 12 төлөөлөгч Монгол Улсын Нийтийн сонсголын хуулийн дагуу нийтийн сонсголыг зохион байгуулах санаачилга гаргасан. Иргэд, судлаачдын дунд эргэлзээтэй олон асуудал байгаа. Иргэдийн зарим нь айдастай байна. Хүний амт нас яагаад эрсдэв, хүмүүс яагаад олноороо угаартав, түлш шатах явцад судалгаа хийгдсэн эсэх, төслийн биш энгийн зуухтай айл өрхүүдэд сайжруулсан түлшийг хэрхэн түлэх талаар, энэ өвөл түлшний нөөц хүрэлцээтэй эсэх талаар олон асуудлаарх мэдээлэл энэ сонсголын хүрээнд хэлэлцэнэ гэдэгт итгэлтэй байна” гэв.
Сонсгол үргэлжилж байна.

Сэтгэгдэл ( 1 )
Утаа үнэртээт байна шүү. Хяналтаа сайжруул