ТАНИН МЭДЭХҮЙ: Тэнгэр унших эрдэм

Админ | Zindaa.mn
2019 оны 11 сарын 02

“Тэнгэр унших эрдэм” номоос...

Монголчууд хаврын тэнгэр уйлсаар, уйлсаар наашаа, намрын тэнгэр инээсээр, инээсээр цаашаа гэж ярьдаг нь учиртай. Малчид өвлийг намраар нь шинждэг. Монголын үндэсний радиод 20 гаруй жил цаг агаарын мэдээг бэлтгэн уншиж, малчдын хотонд сурвалжилга хийж, монгол ухаант өвгөдөөсөө тэнгэр унших эрдмийг өвлөн авсан Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, цаг уурч Д.Шагдарсүрэнгийн “Тэнгэр унших эрдэм” номоос эш татан өгүүлсү. Намрын дунд сарын  15-наар нутгийн хөгшид үр хүүхэд, ач зээгээ дагуулан уулан дээр гарч, тэнгэр хангайгаа шинждэг уламжлалтай. Энэ өдөр тэнгэрийн аль хэсэгт үүлтэй байна. тэр чигт цас их орно, цэлмэг байвал муу, багахан үүлтэй байвал хуртай, баруун өмнөөс салхилбал хүйтрэхийн дохио гэх зэргээр тэнгэр унших эрдмийг үр удамдаа өвлүүлж иржээ.

Намрын адаг сарын шинийн нэгэнд хяруу унавал хүн амьтанд хохиролтой өвөл болно, шинийн есөнд цэлмэг байваас тэр өвөлдөө тунгалаг, шинийн 15-нд цэлмэг байвал тэр өвөлдөө дулаарна

Намрын адаг сарын 11-12-нд салхилбал сараа дуустал салхитай байдаг

Нэг өдрийн дотор салхи нар даган эргэж, оройдоо хүчтэй болох нь маргааш тэнгэр аягүй болохын дохио

Салхи буруу эргэж, орой тийш ширүүлэхээр хавсарга тавина

Сар бүүдийн хүрээ татвал тэнгэр муухайрахын тэмдэг

Өглөө эрт баруун өмнө зүгт бараан үүл гарвал үдийн урд хур бороо орно

Орой нар шингэх зүгт цэлмэг байваас маргааш магад гийнэ

Тэнгэрийн баруун хаяанаас махирласан толгойтой үүл гарвал маргааш салхи тавьж, хүйтэрнэ

Шөнө шүүдэр уналгүй хоновол ширүүн бороо орно

Нарны хоёр талд солонго татвал “нар чихлэх” буюу гурван нар гарлаа хэмээн намар, өвөл цас их унах нь гэлцдэг

Цасны ширхэг жижигхэн байвал удаан арилдаг, том байвал хурдан арилдаг

Өвөл шаазгай цасан дээр суугаад байвал дулаан болно

Тарвага, зурам эрт хөеө, ноохойгоо бэлдэж ичвэл эрт өвөл эхэлнэ. Хөеөгөө өндөр, цомцгор хураавал цас ихтэй, хөеө дээрээ чулуу тавьсан байвал салхи, шуурга ихтэй ширүүхэн өвөл болно, нүхээ гүн бөглөсөн байвал хатуухан өвөл болохын цондон

Ичсэн тарвага нүхнээсээ гарч ирэх, үнэг, хярс задгай газар хэвтэж, өвөлжвөл өнтэй өвөл болно

Ойн шаазгай тал руу бууж, идэш цөвдөл эргүүлэх нь ихэсвэл цас их унах

Намрын цагт үхэр, оготно үүрээр час часхийн дуугараад байвал тэр өвөл сайхан болно, огт дуугарахгүй байвал хэцүүхэн өвөл болно

Цагаан түрүү, хазаар өвс их ургасан жил тэр хавьдаа цас ихтэй, дэгд ургасан газарт өвөлдөө хүйтэн болдог

Намрын хяруу цагаан байвал удахгүй цас залгана

Намраар хүйтэн бороо ороод л, нойтон цас шаваад байвал хэцүүхэн өвөл болохын шинж

Мичид зулзагалсан жил зуд зулбадаг гэж хөгшчүүд ярьдаг

Өвлийн тэргүүн сарын шинийн 15-нд сар, мичид хоёр тохиоход мичид сарны дээгүүр гарвал зуд болно

Ойд хэрэм үзэгдэхээ больчихвол удахгүй цас унахын шинж

Алагтуу, улаан хошуут зэрэг шувууд өглөө эрт шуугилдаад, ойр ойрхон нисэж, буугаад байх, хэрээ энд тэнд сууж, гуагалаад байвал өдөртөө эс гэхэд маргааш, нөгөөдөр нь тэнгэр заавал муудна

Тогоруу чимээгүйхэн, доогуур нисэж байвал удахгүй дулаарна, бүр их дээгүүр нисвэл их халуун болно

Хонь, ямааны хамар түгжирч шуухираад, морь тургилаад байвал удахгүй бороо, цас орно

Өглөө босоход хонь салхи сөрөөд хэвтэх, адуу таруу идээшлэх, үхэр, нохой тарайж хэвтэх, яндангийн утаа эгц дээш хөөрч байвал өдөртөө тэнгэр сайхан байна

Унага янцгаах, бух урамдах, ингэ зэлтэй ботгоо орхиод бэлчих, адуу шилгээх зэрэг нь тэнгэр удахгүй онгойхын дохио

Намрын сүүлээр сарлаг зэлэндээ ирэхгүй хээр хоноод л, өглөө, оройдоо хурааж ирэх гээд ажил удаад эхэлбэл гарах өвөл чангахан болохын тэмдэг

Сарлаг уулын хэц рүү гарахгүй бэл бараадаад, зэлтэй тугалдаа сүжирхээд байвал өнтэй өвөл болох нь гэлцдэг

Үхэр, адууны өнгө бүрзийж, царай алдаад, хонины үс чийг даагаад ирвэл хүйтэрч цас орно

Үнээний сааль сүү нь гэнэт татарвал тэнгэр муудахын шинж

Сэтгэгдэл ( 17 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Оөлөожиө(59.153.113.164) 2025 оны 04 сарын 06

Обожтб нь тоог эл өдөр архи нь тоог нь байна байна байна гэж зүүдлэвэл таны нь шүү га талбайд үр нь тоог эл та бүхэн энэ нь тухайн үеийн нийгмийн хөгжлийн эрт цагт нь тоог нь байна шүү шүү га газар зарна шүү га талбайд төмс нь тоог эл та нар минь нь байна шүү га талбайд үр тариа нь байна

0  |  0

Gjf(202.126.89.96) 2025 оны 03 сарын 29

Hhfzd

0  |  0
dyr(202.126.89.96) 2025 оны 03 сарын 29

Far

0  |  0
dyr(202.126.89.96) 2025 оны 04 сарын 06

Far

1  |  0
dyr(202.126.89.96) 2025 оны 04 сарын 06

Far

1  |  0
dyr(202.126.89.96) 2025 оны 04 сарын 06

Far

1  |  0
dyr(202.126.89.96) 2025 оны 04 сарын 06

Far

1  |  0
dyr(202.126.89.96) 2025 оны 03 сарын 29

Far

0  |  0
dyr(202.126.89.96) 2025 оны 03 сарын 29

Far

0  |  0
dyr(202.126.89.96) 2025 оны 03 сарын 29

Far

0  |  0
dyr(202.126.89.96) 2025 оны 03 сарын 29

Far

0  |  0
dyr(202.126.89.96) 2025 оны 03 сарын 29

Far

0  |  0
dyr(202.126.89.96) 2025 оны 03 сарын 29

Far

0  |  0
Hgzhgg duaszeze(202.126.89.96) 2025 оны 03 сарын 29

ZhdzdzdzxgxhjfjcjvzfudjgkgsjrsitstygszzststmstsjJdKfKgdjdjzogyjgxjfy

0  |  0
Top