
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас /НМХГ/ авто тээврийн шалган нэвтрүүлэх найман товчоонд 51 улсын ахлах байцаагч, 24 эргүүл хяналтын ажилтан 24 цагаар шалгалт хийн ажиллаж байаа.
Өнгөрсөн наймдугаар сарын 15-ны өдрөөс аравдугаар сарын 30-ныг хүртэлх хугацаанд нийт 60 мянга 770 тээврийн хэрэгсэл, 151 мянга 925 иргэний ачаа тээшинд тарваганы мах, дагалдах түүхий эд бүтээгдэхүүний үзлэг хийж, 28 удаагийн тохиолдлоор 113 тарваганы түүхий мах /тулам/ илрүүлжээ.
Тарваганы түүхий махнуудыг Зоонозын өвчин судлалын үндэсний төвд шинжлүүлэхэд тарваган тахал өвчний үүсгэгч илрээгүй аж.
Зөрчил үйлдсэн иргэдэд Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 1.3, 4, 5 дахь заалтуудыг үндэслэн нийт 5.7 сая төгрөгийн торгуулийн шийтгэл ногдуулж, 18.8 сая төгрөгийн нөхөн төлбөр тооцсон байна.

.jpg)

Сэтгэгдэл ( 1 )
yamaanii mahaa avch horhogoo hiij ideechee