"Тавантолгой түлш" ХХК-ийн Шахмал түлшний үйлдвэрт өчигдөр (2019.10.30) гал гарчээ. Гал гарсан дуудлага 19:17 цагийн үед нийслэлийн Онцгой байдлын газарт иржээ.
Галын улмаас компанийн хоёрдугаар үйлдвэрийн хоёрдугаар шугамын хатаах төхөөрөмжид байсан гурван тонн шахмал түлш шатсан байна.
Нийслэлийн Онцгой байдлын газрын гал унтраах 18-р анги газар дээр нь очиж, галыг унтраасан ба галын шалтгаан нөхцөлийг тодруулахаар ажиллаж байна.
Гал гарсан талаар "Тавантолгой" түлш ХХК-ны ерөнхий инженер Д.Болдбаатар "Хоёрдугаар үйлдвэрийн хоёрдугаар шугаманд технологийн горим алдагдсанаас болж гал гарсан. Хатаах зууханд байсан шахмал түлшнээс шаталт өгсөн. Галаас болж шархадсан, гэмтсэн хүн байхгүй. Өнөөдөр хэвийн үйл ажиллагаагаа явуулж байна” гэв.




Сэтгэгдэл ( 13 )
Өөр чанаргүй чюм уу өөр хольцоор нүүрс хийж бсан юм биш биздээ нарийн нухацтай шалгаарайдаа
3 тонноос илүү шатаагүй нь яамай даа.хэн нэгэн хорлох гэж үзсэн байх аа
Санаатайгаар хүн оруулж шатаалгасан байна, эзнийг нь эздийг нь олох хэрэгтэй дээ!
Санаатай үйлдэл утааг бууруулаагүй тэр бумаар идсэн хулгайчид ард түмэнд хайр зарлаж хоүгируулагчийн ажил сайн шалгах шаардлагатай
Хорлон сүйтгэх ажиллагаа явагдаад бнаан бишүү
хэн нэгэн нь зориудаар гал тавьсан байхаа
Сайн үйлсэд садаа мундахгүй юм даа
Утаагаар бизнес хийгчид өөрсдийн мөнгө олох бохир арга нь үгүй болсон тул зориудаар шатаасан
Өө ямар балай юм бэ. Хайран түлш
ZA KHORLON SUYTGEKH AJILLAGAA L BAYKH GEJ BODOJ BAYNA SHUU
Sanaataigaar shataaj dee!
За ёстой хорлон сүйтгэх ажиллагаа юу,үгүй юу?
өчигдөр (2019.10.31)