Иргэдэд хүнсэндээ өвөл хэрэглэх махаа хямд үнээр базаах боломж ойрын тав хоногт олдож байна. Тодруулбал, ХХААХҮЯ-аас махны өргөтгөсөн худалдааг аравдугаар сарын 30-наас арваннэгдүгээр сарын 3-ны хооронд дараах цэгүүдэд зохион байгуулж буй юм. Энэ өдрүүдэд иргэд гарал үүсэл нь тодорхой, эрүүл ахуйн шаардлага хангасан махыг талбайн түрээс болон ченжийн үнийн нэмэгдэлгүй, малчны хотон дахь үнээр авах боломжтой.
1.Баянгол дүүрэг, Хишиг төвийн байранд Ховд, Завхан, Өвөрхангай аймгууд
2.Баянзүрх дүүрэг, Жуковын хөшөөний өмнөх талбайд Дорнод, Сүхбаатар, Баян-Өлгий аймгууд
3. Сонгино-Хайрхан дүүрэг, Хархорин захын замын эсрэг талд Говь-Алтай, Булган, Төв, Увс аймгууд
4. Сүхбаатар дүүрэг, Саруул төвд Дорноговь, Архангай, Дархан-Уул, Орхон аймгууд
5. Чингэлтэй дүүрэг, Амин хүнс худалдааны төвд Сэлэнгэ, Төв, Дундговь, Хэнтий аймгууд
6. Хан-Уул дүүрэг, Лавай худалдааны төвд Баянхонгор, Хөвсгөл, Өмнөговь аймгууд тус тус байрлана.
МАХНЫ ҮНИЙН СУДАЛГАА
(2019.10.30-ны өдрийн өглөөний 7.30 минутын байдлаар)
2019.10.29-ны өдрийн өглөөний байдлаар "Хүчит шонхор" зах дээр махны нийлүүлэлт хэвийн байна. Адууны махны бөөний үнэ 500 төгрөгөөр нэмэгдсэн байдал ажиглагдаж байна. /Хүчит шонхор зах/
|
№ |
Хүнсний зах |
Бөөний үнэ |
Жижиглэнгийн үнэ |
||||||
|
Хонины мах |
Адууны мах |
Үхрийн мах |
Ямааны мах |
Хонины мах |
Адууны мах |
Үхрийн мах |
Ямааны мах |
||
|
1 |
Хүчит шонхор зах |
4200-5000 |
6500-6700 |
5000-6300 |
4500-5000 |
6800-8500 |
7500-8000 |
7500-10000 |
7000-8500 |
/Эх үүсвэр: ХХААХҮЯ тандалт судалгаа/
2. Орон нутгаас нийслэл хот руу нийлүүлэгдэж буй амьд мал, махны талаарх мэдээлэл
/2019.10.28-10.29-ны өдрийн байдлаар/
|
№ |
Нэр, төрөл |
Тэмээ |
Адуу |
Үхэр |
Хонь |
Ямаа |
Дайвар түүхий эд |
Нийт дүн |
|
1. |
Амьд мал /тол/ |
|
65 |
22 |
3133 |
1167 |
|
4387 |
|
2 |
Мах /тн/ |
5.2 |
129.3 |
49.5 |
53.8 |
18.8 |
19.9 |
256.6 |
/Эх үүсвэр: Нийслэлийн мал эмнэлгийн газар/

Сэтгэгдэл ( 3 )
Hudlaa. Unuudur bumbuguruus honii mah 7500 awsan shdee
Hudlaa.onoo ogloo.vzesgelen huraldaa deeree 5500- 6000 gej bna lee.1000 deer kinonii mah 4200-5000tai bna lee.malchidiin iim vnetei nariig hen abah be dee
Цалиан буутал 3 ш хонины мах хадгалж байхгүй биз...?