АТГ-аас Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг, Сангийн сайд асан С.Баярцогт нарыг Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэхдээ бусдад давуу эрх олгосон байж болзошгүй гэх үндэслэлээр яллагдагчаар татан шалгаж байгаа билээ.
Тэгвэл тэдэнд холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дуусаж, яллах дүгнэлт үйлдүүлэхээр хэргийг прокурорт шилжүүлсэн талаар эх сурвалж мэдээллээ.
Сэтгэгдэл ( 2 )
АТГ - ын ”Үзүүлэх тоглолт” биш л байгаасай. Гэмийг нь бүрэн илрүүлж батлах зорилготой байсан уу, тэднийг ”энхрийлэн хамгаалах” зорилгыг голлосон уу гэдгээс их хамаарна даа. АТГ - ын байцаагчид аливаа бүлэглэлд хамаардаггүй энгийн ажилтнуудыг бол яаж буруутгах вэ гэж үнэн худал цаас цуглуулдаг бол эрх мэдэлтэн, мөнгөтөй хүмүүсийг болохоор яаж шийтэл нь бага байхаар болгох вэ гэж ханддаг шүү дээ.
Zov shuu. Saihanbilegiig garanguut ni dahiad nogoo unetei bairniudiig avsan hergeer shalgaad urgeljluuleed hui!