Нийслэлийн төрийн өмчит Олон Улсын Худалдаа Логистикийн Төв ХК-ийн болон Нийслэлийн Хөрөнгө Оруулалтын Газрын захиалгаар Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Авто Худалдааны Цогцолбор”-ын дулаан, цэвэр, бохир усны шугамыг төвийн системд холбох ажил гүйцэтгэж байна.
Тус ажлын хүрээнд Шинэ Анагаах Ухааны Их Сургууль буюу Моносын уулзвараас баруун тийш хоёр километрт Хан Богд Кашемирийн үйлдвэрийн харалдаа төв зам сэтгэлгээний ажлыг 2019 оны аравдугаар сарын 9-нөөс 10-нд шилжих шөнийн 01:00 цагаас өглөөний 06:00 цаг хүртэл, 10-наас 11-нд шилжих шөнийн 01:00 цагаас өглөөний 06:00 цагийн хооронд гүйцэтгэх тул тус хэсгийн замыг хэсэгчлэн хаахаар боллоо. Замын нийт урт 32 метр, өндөржилт нь дунджаар хоёр метр байна гэж Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )