Зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байгаа эмийн санг шалгаж байна

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 01

Иргэний ирүүлсэн гомдол мэдээллийн дагуу Чингэлтэй дүүрэг, хоёр дугаар хороо, 23 дугаар байрны 18 тоотод байрлах эмийн санд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хяналт шалгалт хийжээ.

Шалгалтаар тус эмийн сан нь тусгай зөвшөөрөлд заагдсан хаяг байршилд үйл ажиллагаа явуулаагүй, тус дүүргийн 2 дугаар хороо, 23 дугаар байрны 18 тоот хаягт зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулсан зөрчилд зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top