Ц.Сандуйг шүүх хуралд М.Энхболд, Г.Доржзодов нар ГЭРЧЭЭР дуудагджээ

Б.Төрбат | Zindaa.mn
2019 оны 09 сарын 26

-Ц.Сандуй, А.Ганбаатар нарт "Төрийн эрх мэдлийг хууль бусаар авахыг завдсан" гэх үндэслэлээр 16-20 жилийн ял төлөвлөжээ-

Төрийн албан тушаалыг 60 тэрбум төгрөгөөр үнэлж, наймаалцахыг завдсан дүрс бүхий бичлэг өнгөрсөн 2016 оны УИХ-ын ээлжит сонгуулийн өмнөхөн задарч шуугиан тарьсан. Энэхүү хэрэгт тухайн үеийн УИХ-ын дарга М.Энхболд, НИТХ-ын дарга Ц.Сандуй, түүний туслах А.Ганбаатар нар холбогддог. Хууль, хяналтынхан "60 тэрбум"-ын гэх тодотголтой эл хэргийг гурван жил гаруйн хугацаанд шалгасны эцэст Ц.Сандуй, А.Ганбаатар нарыг яллагдагчаар татсан байдаг.

Тэдэнд холбогдох хэргийг өнгөрсөн наймдугаар сард прокурорын байгууллагаас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх заалт буюу "Сонгуулийг будилаантуулж төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулахыг завдсан” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн юм.

Тэгвэл өнөөдөр Ц.Сандуй, А.Ганбаатар нарт холбогдох хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг болно. Шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 09.00 цагт эхэлнэ. Шүүх хуралд яллагдагчаар Ц.Сандуй, А.Ганбаатар нар өмгөөлөгчдийн хамт оролцох бол анх "60 тэрбум"-ын бичлэгийг олон нийтэд дэлгэсэн иргэн Г.Доржзодов гэрчээр дуудагджээ. Харин эл хэрэгт тагнуулын байгууллагаас УИХ-ын дарга М.Энхболдыг гэрчээр дуудаж, байцаалт мэдүүлэг авсан байдаг. Түүнийг ч бас шүүх хуралд гэрчээр дуудсан талаар эх сурвалж мэдээллээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(84.132.156.12) 2019 оны 09 сарын 30

3 balai delhiigees zailaasai hudalch huuramch hulgaich esun shid ni burdsen 3

0  |  0
Зочин(202.21.108.251) 2019 оны 09 сарын 30

Доржзодов гэрч үү тээ? Битгий хүн доромжлоорой. Өсөхөөсөө сурсан хулгайч дээрэмчин зан өөрчлөгдөх үү?

0  |  0
Зочин(202.9.45.171) 2019 оны 09 сарын 29

Доржзодовт хэдэн жил төлөвлөсөн бэ. Жинхэнэ эхийг нь бэлдэж өгсөн шургуй нөхөр юм биш үү аан.

1  |  0
Top