Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай бүрэлдэхүүнд энэ сарын 24-ны өдөр зам тээврийн ослын шинжтэй 298 дуудлага мэдээлэл ирсэн байна. Нийт бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас дөрвөн хүн гэмтэж нэг хүн нас барсан байна.
Тухайлбал, Хэнтий аймгийн төв Чингис хотоос Улаанбаатар хот чиглэлд зорчиж явсан автобус осолджээ. Автобусанд 17 хүн зорчиж явсан аж. Азаар хүний амь эрсдээгүй ч нэг иргэн хөлөө хугалсан байна. Мөн хэд хэдэн хүн биедээ хөнгөн гэмтэл авчээ. Иргэдэд Налайхын дүүргийн эмнэлэг анхан шатны тусламж үзүүлсэн ба Улаанбаатар хотын эмнэлэг рүү шилжүүлээд байгаа юм байна.
Мөн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт 42 настай Б тээврийн хэрэгсэлд мөргүүлсний улмаас эмнэлэгт очих үедээ амьсгал хураасан гэмт хэрэг гарчээ.

Сэтгэгдэл ( 2 )
Газуу хүний өдрийн тэмдэглэл. Ийм ч сэтгүүлч байх гэж: 4 хүн гэмтэж 1 хүн нас барсан байна... Азаар хүний амь эрсдээгүй ч нэг иргэн хөлөө хугалсан байна... ч гэх шиг
aihtar l yum