Чөлөөт бөхийн ДАШТ: Б.Шоовдор ДАШТ-ий хос хүрэл медальтай боллоо

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 19

"Нур-Султан-2019" чөлөөт бөхийн ДАШТ-ий гурав дахь өдөр эмэгтэйчүүдийн олимпын 57 кг, 76 кг болон олимпын бус 59, 65 кг-ын медалийн төлөөх барилдаанууд боллоо.

Манай тамирчдаас эмэгтэйчүүдийн 59 кг-ын жинд ОУХМ Баатаржавын Шоовдор хүрэл медалийн төлөө барилдах болсон.

Б.Шоовдор сүүлийн гурван дэлхийн аваргад дараалан хүрэл медалийн төлөө барилдах болж байна. Тэрээр 2017 онд Парист тавдугаар байр эзэлж, өнгөрсөн жил Будапештэд хүрэл медаль хүртэж байсан юм.

Манай бөхийн өрсөлдөгч нь Ангелина Лысак (Украин). Б.Шоовдорт  Украины тамирчинг илт илүүрхэн, эхний үеийг 6-0 дуусгасан. Хоёрдугаар үе эхлээд удаагүй байхад цэвэр дарж, дэлхийн аваргын хоёр дахь хүрэл медалиа хүртлээ.

Энэ нь “Нур-Султан 2019” тэмцээний манай багийн хоёр дахь медаль байлаа.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(185.217.68.238) 2019 оны 09 сарын 20

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү. Бидэнтэй цахим шуудангаар холбоо бариарай: matildalecoustre@gmail.com whatsapp:0033 756 86 5319

0  |  0
баярлаж сууна(150.129.143.93) 2019 оны 09 сарын 27

Амжилт хүсье

0  |  1
Top