Чөлөөт бөхийн ДАШТ: Хүрэл медалийн төлөө барилдах Б.Шоовдорын барилдааны бичлэгүүд

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 19

"Нур-Султан-2019" чөлөөт бөхийн ДАШТ-ий хоёр дахь өдөр эмэгтэйчүүдийн олимпын 57 кг, 76 кг болон олимпын бус 59, 65 кг-ын урьдчилсан барилдаанууд боллоо. Өнөөдөр /2019.09.19/ медалийн төлөөх барилдаанууд болно. 

Манай тамирчдаас эмэгтэйчүүдийн 59 кг-ын жинд ОУХМ Баатаржавын Шоовдор хүрэл медалийн төлөө барилдах бол гавьяат тамирчин С.Цэрэнчимэд дагах барилдаан хийнэ.  

Б.Шоовдор 1/8 шигшээд Румыний Катерина Жидачевскаг 4:0-ээр ялсан.
 

Шөвгийн наймд Германы Сандра Парусжевскиг 6:2-оор хожлоо.
 

1/2 шигшээд 2016 оны Будапештийн ДАШТ-ий хүрэл медальт, оюутны дэлхийн хошой аварга Канадын Линда Мораистай барилдаж, 1:3 ялагдсан. Барилдааны сүүлийн хэдэн секундэд оноо авсан мэт харагдсан ч манай багийн челленж үр дүнгүй болж, Линдад нэг оноо нэмж, өгсөн юм.
 


Б.Шоовдор сүүлийн гурван дэлхийн аваргад дараалан хүрэл медалийн төлөө барилдах болж байна. Тэрээр 2017 онд Парист тавдугаар байр эзэлж, өнгөрсөн жил Будапештэд хүрэл медаль хүртэж байсан юм.

Манай бөх Ангелина Лысак (Украин), Татьяна Омельченко (Азербайжан) хоёрын ялсантай барилдана.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top