ОРХОН: Шинэ хичээлийн жилд 21000 сурагч суралцана

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 01

Орхон аймгийн Ерөнхий боловсролын сургуулиудын 2019-2020 оны хичээлийн шинэ жилийн нээлт өнөөдөр /2019.09.01/ боллоо.

Энэ хичээлийн жилд Орхон аймагт төрийн болон хувийн хэвшлийн 38 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж, нэгдүгээр ангид шинээр 2400 гаруй сурагч элсэн суралцах бол 24 ерөнхий боловсролын сургуульд нийт 21000 сурагч суралцаж, 2700 шахам багш, ажилтан боловсролын байгууллагад ажиллана. Орхон аймгийн ууган сургууль болох 1-р сургуулийн Хичээлийн шинэ жилийн нээлтэд Орхон аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, УИХ-ын гишүүн О.Баасанхүү, тус багаас аймгийн ИТХ-д сонгогдсон төлөөлөгчид, тус сургуулиас төрөн гарсан МУ-ын гавъяат багш нар болон Ерөнхий сайдын ивээл дор орон даяар хэрэгжиж буй “Хайртай” төслийн багийнхан болох “Хурд”, “Чоно” хамтлагийн гишүүд, “Voice of Mongolia” нэвтрүүлгийн оролцогчид, дуучин Б.Баярцэцэг нарын урлаг соёлын одууд оролцож ая дуугаа өргөлөө.   

Орон нутгийн төр захирганы байгууллагын зүгээс багш нарын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах,  шинээр  цэцэрлэг сургуулийг барьж ашиглалтад оруулах талаар анхааран ажиллаж байна. Боловсролын салбарт 2016-2019 онд улсын төсвөөс 25,8 тэрбум, орон нутгийн төсвөөс 9,3 тэрбум төгрөгийн санхүүжилт хийгдсэн бөгөөд жил бүр боловсролын салбарын хөрөнгө оруулалтыг тогтмол нэмэгдүүлж иржээ. 

2019-2020 оны хичээлийн жилд “Яргуйт” багийн 150 хүүхдийн цэцэрлэг, 18-р цэцэрлэгийн 150 хүүхдийн өргөтгөл, 23-р цэцэрлэгийн 100 хүүхдийн өргөтгөл, 1-р сургуулийн 928 хүүхдийн өргөтгөл, 16-р сургуулийн спорт заал, цайны газар ашиглалтад орсноор цэцэрлэгийн хүүхдийн тоо 400-гаар, сургуулийн хүүхдийн суудлын тоо 928-аар нэмэгдэнэ. Цаашид “Эрдэнэ” багийн 150 хүүхдийн цэцэрлэг, 4-р цэцэрлэгийн 150 хүүхдийн өргөтгөл, “Рашаант” багийн 250 хүүхдийн суудалтай сургуулийн барилгууд шинээр баригдах болно.  

Мэдээллийн төв 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. UROLOGIST(197.210.47.3) 2019 оны 09 сарын 22

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаяг

0  |  0
matilda(156.0.212.62) 2019 оны 09 сарын 01

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү.   3000 - 15,000,000 долларын зээлийн эргэлт и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913

0  |  0
Top