Автомашины тэвшинд бага насны хүүхэд тээвэрлэж яваад амь насыг нь хохироожээ

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 12

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст өнгөрсөн амралтын өдрүүдэд нийт 458 дуудлагыг хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 296 дуудлага, мэдээллийг хүлээн авч, шалгалтын ажиллагаа явуулжээ.

Бүртгэгдсэн осол, хэргийн улмаас нийслэлд найман хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт нэг хүний амь нас хохирчээ.

Тодруулбал, 2019 оны наймдугаар сарын 10-ны өдрийн 20:30 цагт Дорнод аймгийн Сэргэлэн сумын нэгдүгээр багийн “Бага зос” гэх газар /Сумын төвөөс баруун тийш 35км/ шороон замд Kia Bongo автомашины жолооч Т нь 12 настай, эмэгтэй Х-г автомашины тэвшний хэсэгт тээвэрлэж яваад унагаж амь насыг нь хохироосон харамсалтай хэрэг гарчээ.

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 72 жолоочийг илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. Иймд, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцохгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zzz(94.14.1.159) 2025 оны 03 сарын 13

Ur huuhdee mal shig uzdeg novshnuud yaah gej huuhed gargaad bdg bnaa zovooj tamlah gej uu

1  |  0
Эх хүн(150.129.143.75) 2025 оны 03 сарын 13

Яадаг мал вэ? Алгын чинээ хүүхдийг кабиндаа багтаагаад явахгүй яадаг хар мал вэ

2  |  0
Top