ОХУ-ын баг тамирчид нутаг буцлаа

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 09

"Аравт" олон улсын морин цэргийн анхдугаар уралдааныг Монгол Улс амжилттай зохион явуулсан билээ. "Аравт"-ын анхны оролцогч баг тамирчид өнөөдрөөс (2019.08.09) нутаг буцаж эхэллээ.

ОХУ-ын баг тамирчдыг "Аравт" уралдааны зохион байгуулах хорооны штабын дарга, хурандаа С.Дашзэвэг, тус хорооны ажлын албаны дарга, хурандаа Ш.Гантулга, Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн захирагч, хурандаа Д.Дугаррагчаа нар гаргаж өглөө.
 

 

Хурандаа С.Дашзэвэг "Манай сайхан оронд морилон саатаж, олон улсын уралдаанд оролцсон та бүхэндээ талархал илэрхийлье. Морьтон дайчид та бүхний ур чадвар, тэсвэр хатуужил биднийг гайхашрууллаа. Эрхэм анд нөхөддөө дараа жил дахин уулзахын ерөөл өргөе. Аян замдаа сайн яваарай" гэсэн юм. "Аравт" уралдааны талбарт өрсөлдөж байсан Монгол, ОХУ, Казахстан, Киргиз улсын баг тамирчид анд нөхдийн ёсоор нэгэндээ амжилт хүсч, нөхөрлөлөө дурсан санаж явахаа илэрхийлж байлаа.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top