ХАБ-ын дүрэм зөрчсөн барилгын компаниудын үйл ажиллагааг зогсоожээ

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 08

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас /НМХГ/ Хан-Уул  дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Пи Ай Эм Эм” ХХК-ийн захиалгаар  “Номт Эрдэм” ХХК-ний гүйцэтгэж буй есөн давхар орон сууцны зориулалттай барилга болон  “Алтан булаг трейд” ХХК-ийн гүйцэтгэж буй зочид буудлын барилгуудад хяналт шалгалт хийжээ.

Шалгалтаар, тухайн барилгууд нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, Барилгын үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрмийн 4.11 дэх заалт, 6.1.1 заалтуудыг зөрчсөн тул барилгын үйл ажиллагааг бүхэлд нь түр хугацаагаар зогсоосон байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top