Япон улсын Шизүока мужийн Шимада, Изүнокүно, Яйзү хотын төөлөгчдийг өнөөдөр /2019.08.06/ Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Г.Ганбаяр хүлээн авч уулзлаа. Тэд Япон улсад манай Олимпийн болон паралимпийн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч буй талаар болон хоёр орны спортын салбарын хамтын ажиллагааны асуудлуудаар санал солилцов.
Боловсрол, , соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Г.Ганбаяр “Япон улсын Шизүока мужийн Шимада, Изүнокүно, Яйзү хоттой өнгөрсөн гурван жилийн хугацаанд Монголын баг тамирчдыг олимп болох орчинд нь бэлтгэл сургуулилалт хийлгэх хамтын ажиллагааг өрнүүлсэн. Энэхүү хамтын ажиллагааг цаашид олимпын наадам дуусах хүртэлх хугацаанд өрнүүлэхээр болж өнөөдөр гарын үсэг зурж баталгаажууллаа. Олимпын наадам гэлтгүй цаашдаа соёл, спортын салбарт эдгээр хотуудтай хамтын ажиллагаа өрнүүлнэ. Яйзү хот бол онцлогтой. Манай парагийн баг тамирчдын бэлтгэл сургуулилт хийх боломж бололцоог цаашдаа олгохоор боллоо. Энэ нь манай парагийн тамирчдад маш чухал. Парагийн олимпоос манай тамирчид медаль авдаг уламжлалтай. Токиогийн олимпоос ч гэсэн манай тамирчид медаль авах бүрэн боломжтой. Хамгийн гол нь Монгол Улсад бэлтгэл сургуулилт хийх бололцоо муу байгаа энэ үед Япон Улсын Яйзү хотын удирдлагууд маш сайхан боломж олголоо гэж харж байна” гэв.
Шимада хотод бокс, Яйзү хотод чөлөөт бөх, пара хөнгөн атлетик, Изүнокино хотод жүдо бөхийн баг тамирчид нийт 15 удаагийн бэлтгэл сургуулилтад 200 гаруй тамирчдыг хамруулжээ.
Мөн манай чөлөөт бөхийн баг тамирчдад иж бүрэн бэлтгэлийн хувцас, пара хөнгөн атлетикийн тамирчинд уралдааны тэргэнцрийн Яйзү хотын удирдлагууд шийдвэрлэж өгчээ.
Жүдо бөхийн баг тамирчид Изүнокино хотод бэлтгэл сургуулилт хийж, нөхөн сэргээлт, спортын анагаах ухааны үзлэгт хамрагдаж байна. Шимада хотод бэлтгэл хамрагдсан боксын баг тамирчдад шаардагдах орчин нөхцөлийг бүрдүүлж, залуучуудын шигшээ багийн хамтарсан бэлтгэл хийж байна.

Сэтгэгдэл ( 1 )
фсда энэ баньд дэд сайд хийнэ гэхээр БААС хурчлээ. ядахдаа оорийгоо голдог болоосой